Дээд шүүхийн хүсэлтийг ҮХЦ хэлэлцэнэ
2018-11-15

Үндсэн хуулийн цэц Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэж энэ сарын 7-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр товлосон боловч түүнийг холбогдох үндэслэлээр хойшлуулсан  билээ.

 

Ийнхүү хойшилсон  хуралдааныг ирэх лхагва гарагт  хийхээр товлосон бөгөөд түүгээр дээрх хуулиудад тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Захиргааныхэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй байх зэрэг өөрчлөлт орсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.

 

Shuud.mn
Сонин хачин