Л.Болд: Би Дубайн гэрээг эсэргүүцэж байсан
2018-11-15

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. Тэрбээр "Энэ долоо хоногт бид гурван өдөр чуулган. Гурван өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулъя" гэлээ.  Баасан гаригийн 15 цагаас Ерөнхий сайдын мэдээлэл, Бямба гаригийн 15 цагаас Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын асуулгын хариуг сонсох юм байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргалаа. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Бямба гаригт Ерөнхий сайдын асуулгыг хэлэлцэх юм байна. Асуулгыг нь хоёр болгож болох уу. "Эрдэнэт"-ийн зээлийн өр сар бүр 1.2 сая ам.доллараар өсөөд байгаа. Асуулгын хариугаа сонсмоор байна" гэсэн бол гишүүн Л.Болд "ХХААХҮ-ийн сайдаа чөлөөлсөн. Дараагийн сайд нь томилогдоогүй байгаа. Тиймээс сайд томилогдсоны дараагаар  асуулгын хариуг сонсвол ямар вэ. Үүний оронд "Оюутолой"-г шалгасан ажлын хэсгийн дүнг сонсмоор байна. Одоо намайг Оюутолгойтой холбож шалгаж байна.  Би "Дубайд Монгол Улсын эрх ашгийг шийддэг байж болохгүй" гэж тухайн үед хэлж байсан. Дубайн гэрээг би анхнаас нь эсэргүүцсэн. Намайг ГХ-ны сайдаас зайлуулсны дараагаар Дубайн гэрээг хийсэн. Хэрвээ би сайдаараа байсан бол хэзээ ч Дубайн гэрээг хийлгэхгүй байсан" гэсэн юм. 

 

УИХ-ын дарга М.Энхболд "Бид төлөвлөсөн 17 хэлэлцэх асуудлаа хэлэлцэнэ. Баасанхүү гишүүн асуулга чуулганы нэгдсэн хуралдаанд сонсъё гэдэг саналаа ирүүлээгүй байгаа юм билээ" гэлээ. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

 

-"Эрдэнэт"-ийн асуудлаар байнгын хороодын ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын явцыг түргэтгэх чиглэлээр би ажлын хэсгийн ахлагчийн хувьд үүрэг даалгавар өгсөн хэмээлээ. 

 

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхлэв. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
УРВАГЧ, ШАРВАГЧ ДАВААСҮРЭН БОЛД ТА 2 ҮГЭЭР БИШ ҮЙЛДЭЛЭЭРЭЭ нотол...
2018-11-16
Монголоороо тоглож байгаа Офшор Дубайн гэрээ Эрдэнэтийн зээл ЖДУ гээд гишуудтэй холбогдсон зерчилууд чимээгуй болгодог хумуустэй хариуцлага тооцох хэрэгтэй
2018-11-15
kkk:
nirgesen hoin ni hashgiraw gegch bolj bh shiw dee
2018-11-15