Жуулчдад аялахад хамгийн АЮУЛТАЙ орнуудын жагсаалтыг гаргасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Үндсэн гурван шалгуур болох замын аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдал, иргэний аюулгүй байдал дээр тулгуурлан энэхүү жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг “Travel Risk Map” байгууллагаас гаргасан байна.
Аялахад хамгийн аюултай оронд Афганистан, Сомали, Ливи, Сири, Ирак, Өмнөд Судан, Мали, Йемен улс багтжээ. Учир нь эдгээр улсад олон тооны террорист бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ба өмнө нь нэг бус удаа жуулчдыг барьцаалж байв.
Харин эрүүл мэндийн хувьд хамгийн асуудалтай, эрсдэлтэй орноор Өмнөд Судан, Нигер, Зааны Ясан Эрэг, Сьерра Леон, Бүгд Найрамдах Конго улс орсон байна. Учир нь эдгээр улсуудад эбола зэрэг хүнийг шууд үхэлд хүргэдэг вирусын гаралтай өвчнүүд байнга бүртгэгдэг ба эрүүл мэндийн салбар нь уналтад орсон гэхэд болно.
Зам тээврийн хувьд хамгийн аюултай улсаар Бразил, Саудын Араб, Боливи, Иран, Казакстан улс оржээ.
Мексик, Карибын тэнгисийн зарим хэсэг, Энэтхэгийн хойд хэсэг жуулчдын хувьд эрсдэлтэй бүс нутаг гэнэ.
Жуулчдад хамгийн аюулгүй орны тоонд АНУ, Австрали, Шинэ Зеланд, Исланд, Япон, Финланд, Норвеги улс тэргүүлсэн байна.
Өнгөрөгч онд Австрали улс уг жаргалтыг тэргүүлж, АЗ ЖАРГАЛТАЙ УЛС-аар нэрлэгдэж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |