Рэйчел Вайс: Охин минь аавынхаа нүдний өнгийг хүртэл дуурайчихсан
2018-11-15

Британийн нэрт жүжигчин Рэйчел Вайс “The Late Show With Stephen Colbert” шоунд оролцож ярилцлага өгчээ. Тэрбээр 2005 онд “Үнэнч цэцэрлэгч” киногоороо “Оскар”-ын кино наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагналын эзэн болсон билээ.

-Та гурван сарын өмнө амаржиж, охинтой болсон. Энэ талаар?

-Тийм ээ. Бид маш жаргалтай байгаа.

-Дэниель Крэйг бол таны нөхөр. Охин тань аав, ээжийнхээ хэнтэй илүү адилхан вэ?

-Миний бодлоор аавтайгаа илүү адилхан.

-Тэгвэл охин тань том цэнхэр нүд, өргөн мөртэй байхнаа.

-Үнэн, үнэн. Аавтайгаа маш адилхан. Нүдний өнгийг нь хүртэл дуурайчихсан.

-Хүмүүс өнгөрсөн хугацаанд таныг жирэмсэн хэмээн огт таамаглаагүй. Гэнэт л хэвлэлээр таныг төрсөн гэх шуум гарах болсон. Би анхандаа ч итгээгүй. Гэхдээ аажмаар энэ мэдээ миний анхаарлыг татах болсон?

-Би хувийн амьдралаа бусдад дэлгэх дуртай биш. Тиймээс л өнөөг хүртэл энэ талаар нууцалж байсан. Хэрвээ хэвлэлээр бидний тухай мэдээлээгүй байсан бол би ирээдүйд ч чимээгүй байх байлаа. Гэнэтийн бэлэг нэг л өглөө задарчихсан.

-Сүүлийн үед нөхөр тань охиноо тэврээд л хотын төвөөр байнга шахуу үзэгдэх болсон. Та түүний үйлдэлд дургүйцэхгүй байна уу?

-Үгүй ээ. Тэр минь охинтойгоо цагийг зугаатай өнгөрүүлж буйд баяртай байна. Аавууд хүүхдүүддээ их цаг гаргадаг байх хэрэгтэй.

-Таньгүйгээр аав, охин болзож байгаад атаархахгүй байна уу?

-Бага зэрэг.

-Таны охин Америк, Британи гаралтай.

-Хайр дурлал, гэр бүлд нь ямар ч хязгаар байхгүй.

-Таныг төрөх үед Даниел дэргэд тань байсан уу?

-Тийм ээ. Тэр бүхэл өдөржингөө намайг халамжилж, охиноо харахыг тэсэн ядан хүлээсэн. Тэр минь их хүчирхэг харагддаг ч охиноо хараад л уйлсан. Түүнийг анх удаагаа тийм сул дорой байхыг харсан.

-Тэр үнэхээр уйлсан гэж үү?

-Тийм ээ.

-Та хоёр 2011 онд хамтрагчид байсан бол хагам жилийн дараа хос болж, удалгүй хуримаа хийсэн. Одоо гэтэл бүл нэмчихээд сууж байна. Би хувьдаа алдартнуудын гэр бүл удаан оршин тогтноосой хэмээн хүсдэг. Учир нь та бүхнээс олон хүн үлгэр дуурайлал авдаг. Санал нэгдэж байна уу?

-Мэдээж хэрэг. Гэхдээ бид ч гэсэн нууц, хамгаалахыг хүсдэг хувийн амьдралтай гэдгийг та бүхэн огт мартаж болохгүй. Бид ч гэсэн хүмүүс.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
matilda:
хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг шударга бус, үнэнч шударга хүмүүст бизнес эрхлэх боломжтой байхаар санал болгож байна Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний хүү 2 хувь байна Надад зээл авахыг хүсч буй хэмжээ болон төлбөрийн хугацааг мэдэж байхын тулд би та бүхэнд нээлгэж өгөх бичиг баримтуудын жагсаалтыг илгээх болно таны файл болон бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com
2018-11-16