Цаазаар авахуулсан Франц хатны хүзүүний зүүлт рекорд тогтоолоо
2018-11-15

Францын XIV Луи хааны хатан Марие Антонеттийн үнэт эдлэлийг өчигдөр дуудлага худалдаагаар зарсан талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

 

Швейцарийн Женев хотноо зохион байгуулагдсан Сотебигийн дуудлага худалдаагаар хатны хэрэглэж байсан арван үнэт эдлэлийг заржээ.

 

2011 онд холливуудын гоо сайхны бэлэг тэмдэг гэгддэг жүжигчин Элизабет Тэйлорын сувдан зүүлт дуудлага худалдаагаар 11 сая ам.доллараар зарагдаж байсан ба өнөөг хүртэл хамгийн өндөр ханшаар зарагдсан сувдан эдлэл байсан юм. 

 

200 жилийн дараа олны өмнө дэлгэгдэж буй эдгээр үнэт эдлэл дотроос сувдан зүүлт 36 сая ам.доллараар зарагдсан байна.  Дэлхийн түүхэнд анх удаагаа сувдан эдлэл ийм өндөр үнээр зарагдаж буй юм. 

 

 

Сувдан зүүлтийг ойролцоогоор 1-2 сая ам.доллараар зарагдана хэмээн таамаглаж байв. 

 

Уг сувдан зүүлтнээс гадна хатны сувдан ээмэг, алмаазан бөгж, энгэрийн тэмдэг болон Францын эзэн хаан Чарльсийн титэм зарагджээ. Нийт үнэлгээ нь 53 сая ам.долларт хүрсэн талаар дуудлага худалдаа зохион байгуулагчид мэдэгдэв. 

 

 

Марие Антонетт нь 1755 онд Австрид мэндэлсэн ба 1770 онд Францын хаантай гэрлэжээ. Тэрээр 1793 оны долоодугаар сарын 13-нд 37 насандаа хувьсгалчдад баригдаж, олны өмнө цаазлуулсан юм. Хатан амиа алдахаасаа өмнө өөрийн хэрэглэж байсан бүх үнэт эдлэлээ Австри руу явуулжээ. 

 

Хатны амьдралаас сэдэвлэсэн "Хатан Марие Антонетт" гэх кино 2006 онд дэлгэцнээ гарсан билээ. Уг бүтээлийн гол дүрийг холливуудын нэрт жүжигчин Кристен Данст бүтээсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин