Д.Тогтохсүрэн МАН-ын бүлгийг даргална
2018-11-15

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар бүлгийн даргаа томилсон байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс Д.Тогтохсүрэнг бүлгийн даргад нэр оруулсан. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхийн саналаар Д.Тогтохсүрэн бүлгийн даргад дэмжжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2000-2008 онд  Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон  ажиллаж байгаа юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин