Өргөмөл дүү чинь больё, Наран Ах аа
2018-11-16

Хойд насандаа диваажинд очихгүй, Наран ахын дүү нь болж төрнө гэж мөрөөдсөн хүмүүс зөндөө. Хүний хувь тавилан сонин шдээ, төөрчихөж магад. Тиймээс би энэ насандаа таны өргөмөл дүү болохыг хүсч байна. Дүү л бол дүү шдээ гэж, даврахгүй ээ, амалж байна.

 

 

Хүн мэдээж, төрсөн дүүдээ илүү хандана. Тиймээс та эхлээд Б.Одончимэг эгчийн 800 сая төгрөгийн зээлийг төлчих. Угаасаа ч “төлнө за юу” гээд хэлчихсэн, тэ. Бүр нэмээд хоёр тэрбум төгрөгийг хүүгүй өгнө, тайван байцгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо Б.Одончимэг эгч Наран ахын дэргэд “Эрдэнэ мэт” дүү нь болж төрсөндөө л баярлах үлдлээ. Гоё ахтай байх ч гоё юм аа. Цагаахан атаархал шүү.

 

Харин би цалингийн зээлтэй, Ах аа. Гэхдээ тийм их биш ээ, 800 сая шиг. Бүр дэвэргэж бодоод л 1.5 сая төгрөг. Танд хэлэхэд ичмээр дамшиг л даа, ийм зээлтэй байж ахад алтан хошуу хүргэх нь үнэндээ инээдтэй хэрэг байх. Гэхдээ л би таны өргөмөл дүү болмоор байна. Төрсөн дүүгийнхээ 800 саяын зээлийг төлөөд, нэмээд хоёр тэрбумыг өгөх юм чинь өргөмөл дүүгийн 1.5 сая бол нохойн наадам тэ, Ах.

 

Сарын 700 мянган төгрөгийн цалинтай, ар гэрээ авч явдаг, эмэгтэйд 1.5 сая төгрөгийн зээл заримдаа үнэхээр том толгойны өвчин болно. Цалин цагтаа буухгүй үед бол шууд л дарамтанд. Таван өдрийн өмнөөс банк сануулсан мессеж илгээнэ. Тэгээд төлөх өдөр болонгуут эдийн засагч эгч залгаад зээлийн мөнгөө дансандаа байршуулаарай гэсэн эелдэг дарамтыг чихэнд хадаана. Ай бас л, аймаар хэцүү. Тэгээд л мөнгө хайж манаргана. Эхлээд захирлаасаа цалингаа сураглана. Захирал тэрбумын хөрөнгөтэй биш болохоор бас хэцүү, байхгүй үе цөөнгүй. Цаашлаад найз руу утасдана, тэрний цалин бас буугаагүй байх нь олонтаа. Эцэст нь ээжийнхээ тэтгэврээс үлдсэн хэдийг авч зээлэндээ хийнэ. Ээ дээ, бас л урд хормойгоороо хойдыгоо нөхөж байгаа биз, Ах. Танд төсөөлөгдөхгүй байж магадгүй л дээ. Гэхдээ муу дүүд нь ийм зовлон байгаа юм аа. Тиймээс л таны өргөмөл ч болтугай дүү болохыг хүсээд л.

 

Би зөвхөн авсан зээлээ л төлүүлнэ, амалъя. Тэр ЖДҮХС, эсвэл тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ тэр гэсэн төрийн мөнгөнд хуруугаа шургуулаад, зээл аваад өг гэж шангараг алдуулахгүй. Дараа нь Б.Одончимэг эгч шиг юм болвол яана. Бас л таныг олон сэтгүүлч шахаж зогсоогоод “Б.Учрал гэх дүүгийнхээ ... сая төгрөгийн зээлийг та мэдсэн үү, та авч өгсөн үү” гэж зовооно. Та шууд “төлчихнө за юу” гэж хэлэхэд ч хэцүү. Бүр “нэмээд ...тэрбумыг хүүгүй өгнө, тайван байцгаа” гэж ам гарахад ч түвэгтэй. Би ямар таны төрсөн дүү биш, даврахгүй гэж амалсан. Гэхдээ Ах, та 1.05 тэрбум төгрөгийн үнэтэй машинтай, 4.3 тэрбумын малтай, 15 тэрбумын хадгаламжтай, тэ. Би шунаагүй ээ, зүгээр л асуусан юм.

 

Нээрээ, таны өргөмөл дүү болчихвол гоё байх даа. Дахиад зээл авахдаа санаа зовохгүй. Гэхдээ төрийн ямар нэг сангийн биш, зөвхөн цалингийн зээл. Банкны эдийн засагч утасдвал “Наран ах төлчихнө” гэж амыг нь таглаад л. Наран мэт гэрэлтэх ахын дэргэд Эрдэнэ мэт дүү нь болохсон, үнэхээр гоё байх даа.

 

Гэхдээ та намайг өргөж авах уу?

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Тэр мөчийг ухаарал бишээ үхэл гэнэ
2018-12-20
зочин:
газрын наймаагаар баяжсанаа хэнд гайхуулаад байгаа юм... чамайг ард түмэн яаж баяжсаныг чинь мэдэхгүй гэж бодоо юу...
2018-11-22
эрдэнэ мэт ард түмэндээ ямар хайртайг нь харъя лав зүгээр суухгүй байх бүгдээрээ цалингийн зээлтэй шүү ах аа
2018-11-18
Монголчууд Энхболд Наранхүү Бадамжунай нарын газрын наймааны балгаар өндөр үнэтэй болсон байрны өр төлөх гэж гадагшаа боолын хөдөлмөрт явж байгаа. Хариуцлага тооцох өдөр хамгийн түрүүн та гурваас ял асуух байх даа. Нөгөө талаар монголчууд ямар боолын сэтгэхүйтэй болоо вэ? Өөрсдөд оногдох ёстой баялгийг хулгайлаад түүнээсээ хаяа зарим нэг хүнд угаадас аятай хаяж өгч байгаа хүнийг хоншоортой, нутагтай элэгтэй, юм хийдэг гэх мэт магтах юм.Та нарын юмыг хулгайлж авчихаад түүнээсээ хаяа нэг хаяж өгч байна. Ойлгож байна уу.
2018-11-18
аргагүй дээ:
Газрын наймаачдын нэг - их баяжсан. Аргагүй. Монголд, тэр тусмаа нийслэлд газрын наймаагаар олон хүн тэрбумтан болсон. ОДОО бүр давраад хөрөгөөрөө гайхуулдаг болоод байгаа. АВЛИГАЧДЫГ, авлига өгсөнтэй нь шийтгэх хууль л авлигачдыг аварч байгааг бүгд мэднэ.
2018-11-18
zochin:
bi 90 60 . sogoo l gej med ... altan emeegiin atsand hevtej baihaar namaig zaidagnaach . utasiig min saranchimegees av . naran saran odon 3 yu ve .chandman erdene lk
2018-11-17
zochin:
bi 90 60 . sogoo l gej med ... altan emeegiin atsand hevtej baihaar namaig zaidagnaach . utasiig min saranchimegees av . naran saran odon 3 yu ve .chandman erdene lk
2018-11-17
Болдбаатар:
Хүний шунал гэж хязгааргүй гэдэг үнэн юм даа. Ямар аргаар олсон юм бүү мэд хичнээн их хөрөнгөтэй, УИХ гишүүн байж. ард түмний мөнгө рүү гар дүрж л байх юм
2018-11-17
Zochin:
Iim huneer l tur bariulj baigaa daa bid ichih estoi
2018-11-17
Намуун:
Наад Наранхүү чинь өрний тулам. Зүгээр л хүмүүсийг төөрөлдүүлж дүүгийнхээ өрийг төлье гэж худлаа хуцаж байгаа юм. Энэ хүнд байгаа юм бүхэн барьцаанд байгаа
2018-11-17
Эгэл нэг иргэн:
Ах дүүгээрээ намуудад хуваагдаж орчихоод гэртээ цуглаж хуйвалдаан хэмээх намынхаа ажлыг хийнэ. Улс төр гэж үүнийг хэлнэ.Бүх хөрөнгөө хулгай луйвараар босгож баяжихыг улс төрийн бизнес гэнэ.Хулгай булхайгаа нууж хаацайлах аргыг Их хурлын гишүүн болох гэнэ.Даравч дардайж, булавч бултайж үйлийн үрээ эдлэхийг бурхны цээрлэл гэнэ.Бурхны цээрлэлээс бултах аргагүй мэдрэх тэр мөчийг ухаарал гэнэ.
2018-11-17
Тэр мөчийг ухаарал бишээ үхэл гэнэ
Батаа:
Миний дүү баруунд доктор хийгээд бас хэдэн жил ажиллачихаад хүрээд ир. Тэгвэл дүүгээ болгоё гэж хэлүүлсэн шүү....
2018-11-17
0:
энэ баян хүн бишишдээ бүх хөрөнгө нь хулгайн хөрөнгө шдээ зартай хулгайч шүү
2018-11-17
Ахдаа:
Наранхүү гишүүнээ таниас болж гэрт бөөн хэрүүл. Дүү нар ийм ахтай байсан бол гоё байх байсан гээд намайг, ийм хүү төрүүлээгүй гээд аав ээж 2-ийг хүртэл буруутгаад бөөн юм болж байна.
2018-11-17
Zochin:
Ter zugeer l bidniig doromjilson. helsen ugniikh ni tuluu tuuniig ATG shalgah heregtei. Yasan ikh bayan davarchihsan novsh ve chi NARANKHUU
2018-11-17
irgen:
ene uuruu avsan uruu l tulj bgaa sh dee.ichihdee dyygiinhee ner deer avchihaad hutsaad tomrood bgaa yum daa.urnii tulam .yamar saindaa l Altang zulgaahav
2018-11-16
Дундговийнхоон:
Аан гээд уун гэж бай. Өгсөн мөнгийг нь авчихаад өөрийнхөө итгэл үнэмшлээр дугуйлчихаж чаддаггүй, яачихсан малнууд вэ.
2018-11-16
saramoon:
Нээрээ л Дундговийнхон баяжсан хүнд нугасгүй юм гээч,тийм ядуу өлөн юм байхдаа. сонгуулиар тараасан мөнгийг нь үг дуугуй ханцуйлж аваад л хөдөлмөрөөрөө биш Хулгайгаар баяжсан нэг донгио нөхрийг гаргачих юм. Тэр нь хуралд ч суудаггүй, зээл хбөцөлдөх гэж УИХ-д орчихсон.
2018-11-16
Зочин:
МИ.ЭНХБОЛД ЭНЭ ХОЁРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД НИЙСЛЭЛИЙН ХАМАГ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ ГАЗРУУДЫГ ЗАРЖ БАЯЖСАН ХУЛГАЙЧ ДАА. МИ.ЭНХБОЛД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БАЙХДАА ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ГАРГАЖ ЭНЭ НАРАНХҮҮ ЗАРЖ ДУНДААС НЬ ЦАВЧСААР ИНГЭЖ ХӨЛЖСӨНИЙГ НЬ ХҮМҮҮС МЭДЭХГҮЙ ЮМ ШИГ ХЭЗЭЭНЭЭСЭЭ ХУР БАЯН ШИГ ААРХАЖ БАЙГААД НЬ ҮНЭХЭЭР ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА. АРД ТҮМНИЙ УУР ХИЛЭН НЭГ Л ӨДӨР ТЭСЭРДЭГ ЮМ. ТЭР ЦАГТ ДҮРЛИЙСЭН ХУЛГАЙЧ ЭНХБОЛДТОЙГОО ХАМТ ШОРОНД ХАТАХ ЦАГ ЧИНЬ ИРНЭЭ ХӨ. ТЭГЭЭД БАЯРХААД ЗОГСОЖ БАЙХЫГ ЧИНЬ ХАРНАА.
2018-11-16
Unen unen heleh ug alga
2018-11-16
Зочин:
Энэ маазраад бх асуудал биш. Тийм их мангөтэй байж тэгээд дүүдээ эртхэн зээож байхгүй ах гэж улсын мөнгө руу гараа дүрж бдаг юм шуналууд. Арав хорьхон мхяыг зээлчихвэл амьдралаа блсгож.үр хүүхдээ тэжээх өч төчнөөн 100 залууст очсон бол хичнээн сайхан. Эдний гэр бүлд бид ямар өртэй юм.новш уб газрыг үнэгүй авч зарж баяжсан гарууд. Эгчийг нь хүртэл сонгодог нь юув. Та нарыг доромжилж мушийж даапаалж бна малууд аа.
2018-11-16
Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=127456 Линкээр ороод START NOW гэсэн товч дарж бөглөнө 1.Нэвтрэх нэр өгнө 2. 4-н оронтой нууц үг 3. email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4. Mongolia гэж бичнэ 5. Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линкээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элсүүлээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг
2018-11-16
Kkk:
Ziak,iu ch gexev dee,20 onii songuulid bolovsroltoi shunalgyi box bish xyniig songohson ard tymen mine ee
2018-11-16
Ermvvn:
Vneheer hugjiltei bichjee baahan ineelee!!! gehdee amidral iim bn shvv Haран akhaa! Vnen setgeleesee bichjee Haран akhaa !!!
2018-11-16
Zochin:
Junaigiin l xyn
2018-11-16
fdf:
Дундговийнхон энэ нөхөрийг 2 дахь удаагаа сонгосон. Тэдний тэнэг сонголтын үр дүн.
2018-11-16
Unen unen heleh ug alga
Иргэн:
Алтанг шаааадаг байсан нь ядаж үнэн байлгүй дээ
2018-11-16
Иргэн:
Төрсөн дүүдээ итгэдэггүй хүн чамд итгэлээ юу
2018-11-16
Zochin:
Junaigiin l xyn
ЗАРГАЧ:
ХУДЛАА ЯРЬЖ, ХУДЛАА ИНЭЭСЭН, ХУЛГАЙ ХИЙСЭН, БҮХ ЗҮЙЛ НЬ ХУДЛАА... ТӨРӨӨС ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧИД МИНЬ МИНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР СУРСАН ТӨЛБӨРӨӨ ТӨЛЧИХӨӨД МИНИЙ МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛЖ ШОРОНДОО МОРИЛ
2018-11-16
Иргэн:
Алтанг шаааадаг байсан нь ядаж үнэн байлгүй дээ
Хох:
Арчаагүйдэээ бид энэнаранхүүүч билүүү ард түмнии газар шороог өөриин юм шиг зарж байгаа лалар бас төрөөс төрсөн бач баячуудыг баян гэж хэлээд явжииин хохчин үхэр монголчуудааа.дүү чинь болиич гэх шиг нэртэйгээр нь эр эмгүй эхнэр чинь болиии гээч лаларуудааа
2018-11-16
ЗОЧИН:
НАРАНХҮҮ ЯС ЮМАН ДЭЭРЭЭ БОЛ ЧАДАХГҮЙ ГЭДЭГ НЬ ДҮҮ САРАНЧИМЭГИЙН УЛСЫН ЗАРДЛААР ГАДААДАД СУРЧ ИРЭЭД ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ БУЛТАЖ БАЙГАА БАЙДЛААС ТОДХОН ХАРАГДАЖ Л БАЙНА Ш ТЭЭ,САРАНЧИМЭГ ДҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ БАС ТӨЛЧИХ.ТЭРБУМТАН ШИГ ХАРАГДДАГ Ч УЛСЫН МӨНГӨ БОЛОХООР НЬ СОХОР ЗООС Ч ӨГДӨГГҮЙ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ
2018-11-16
иргэн:
Би Наранхүүг үрчилж авч дүүгээ болгомоор байна.Даанч надад шарга адуу алга.Яахвэ байз.Монгол түмний баялгыг хоёулхнаа хувааж иддэг дүүтэй болчихвол орчлон ертөнцөөс нар,сарыг худалдаж авмаар байна.
2018-11-16
ЗОЧИН:
НАРАНХҮҮД БАС НЭГ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН САРАНЧИМЭГ ГЭДЭГ ЛАГ БАЯН ХЭРНЭЭ ГАДААДАД СУРСАН ТӨЛБӨРӨӨ ТӨЛДӨГГҮЙ ДҮҮ БАЙГАА Ш ТЭЭ. ТЭР ДҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ БАС ТӨЛӨӨЧ, ТА НАР ИЙМ БАЯН БАЙЖ ЯАГААД ЖДҮ-ГЭЭС ЗЭЭЛ АВААД БАЙДАГ ЮМ БЭ? ЦААД САНАА НЬ ӨГӨХГҮЙ БУЛТАЖ, ХУЛГАЙ ХИЙХ Л АРГА ШҮҮ ДЭЭ, ОДОО БОЛТОЛ САРАНЧИМЭГ ГИШҮҮН ГАДААДАД СУРСАН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ БУЛТААД ЯВААД БАЙГАА БИЗ ДЭЭ.ИНЭЭДТЭЙ ХУЛГАЙЧИД, ТЭГЭЭД БАС ТЭРБУМТАНГУУД ГЭЭД БГАА ЮМАА???
2018-11-16
Bolor:
Zailj dald or
2018-11-16
ЗОЧИН:
үнэхээр инээдтэй лалар шүү? толгойд нь ус луг луг хийж байгаадаа аягүй бол гэдсэнд нь хов хоосон бгаадаа? хошин шогынхон энэ амархан сэдвээр тоглолт хийвэл мөнгийг мөнгө дагдаг гэдгээр аүйд хийнэ дээ? макс пардакшин сонсоорой????????
2018-11-16
Зочин:
Хоосон толгойтой луйвар хийж олсон хэдэн цаастай гэдгээ харууллаа.Дундговийнхон энэ Тэнэгээ буцааж татаачээ.
2018-11-16
Uheeree huuree:
Uhej dald opoopoi lalras
2018-11-16
zochin:
Goe hellee neeree dvvgiinhee 800g tushaachih haraya ulsiig hohirolgvi bolgo hudla bayarhah yahab
2018-11-16
Дархан мастер:
Ард түмнээ бүүр ингэж доромжилж байдаг төрийн түшээ байдаг юмуу мөнгөө аваад наадхаа буцаагаад татчих луйврын мөнгөөрөө амьдарна биз
2018-11-16
Зочин:
энийг шалгадаг газар нь шалгаж хорьж Монгол төрийн төмөр нүүрийг үзүүлж нударгыг нь амсуулж болдоггүй юм уу Онгироо дээрэнгүй луйварчдаар дүүрсэн миний ядуу монгол
2018-11-16
зочин:
БИДНИЙ МӨНГИЙГ ЛУЙВАРДАЖ БАЯЖСАН,САЙН ДАА Ч БИШ Л ДЭЭ. ЗЭЭЛЭЭ ТӨЛҮҮЛЭХ БИШ, ЛУЙВАРДУУЛСАН МӨНГӨӨ НЭХЭЦГЭЭ
2018-11-16
zochin:
хүсэл чинь биелэг ээ
2018-11-16
Наранхүү:
Дүү нь болохоор нэр дэвшигчид өргөдлөө миний туслахаар дамжуулан өгөөрэй. Сонгон шалгаруулалт хийж байж хэдэн дүүтэй болох санаа байна. Жич 18-20 насны эмэгтэй байвал сайн. Би Мянганбаяр ах шиг нь биш, сайн хайрлаж халамжилна
2018-11-16
!!!:
Ene muu Gazriin naimaachin goloo zohison zalit etgeed sh dee !
2018-11-16
сайн дүү:
Наранхүү шиг ахтай болмоор байна
2018-11-16
гадаадын баячууд шиг хэдэн хүний зээл хаагаад өгчихгүйм байх даа ккк.
2018-11-16