Камбож: Хоёр сая иргэнээ хөнөөсөн удирдагчдыг шүүж байна
2018-11-16

Камбож улсад өнгөрсөн 1970 оны үед ноёрхож байсан "үндэстнээ хядагч" гэгддэг Пол Пот дэглэмийн үеийн сүүлчийн хоёр удирдагчийн шүүх хурал эхэлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Уг шүүх хуралд НҮБ хамтран ажиллаж буй юм. 

 

Пол Пот бол 1975-1979 оны хооронд Камбожийн Засгийн газарт эрхээ тогтоож, ард түмнийхээ эсрэг цэргийн ажиллагаа явуулсан юм. Гуравхан жилийн хугацаанд 2 сая камбож иргэн амиа алдсан түүхтэй.

 

Тэгвэл Пол Потын орлогчоор ажиллаж байсан 92 настай Нуон Че болон Засгийн газрын тэргүүн асан 87 настай Кхеү Самфан нарын шашны цөөнх чам үндэстний эсрэг ГЕНОЦИД үйлдсэн хэмээн буруутгаж буй юм. Тэд 2014 онд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шүүхээс тогтоож, үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлэхээр болжээ. Вьетнамын армийнхан 1979 онд Камбожид хүчээр нэвтэрч, Пол Потын аймшигт дарангуйлал төгссөн юм.

 

Тэрээр удалгүй улсаасаа дүрвэсэн ба 1997 онд баригдаж, 1998 оны хоёрдугаар сард гэрийн хорионд байхдаа амьсгал хураажээ. 

 

НҮБ болон Камбожийн шүүгч нараас бүрдсэн багийнхан Пол Потын дэглэмийн үед өндөр албан тушаал хашиж, ард түмнийхээ эсрэг харгислал үйлдсэн этгээдүүдэд ял оноож эхэлсэн юм. 

 

 

Пол Пот нь 1928 онд ядуу айлын долоо дахь хөвгүүн болж мэндэлжээ. Бага насандаа лам болохоор суралцаж байсан ч 1949 онд Францад боловсрол эзэмшихээр гэрээсээ явсан байна. 

 

1953 онд нутагтаа ирж, 1954 оноос эхлэн залуусын улс төрийн бүлгэмд элсэн орж 1967 оноос Улаан кхмерүүдийн хөдөлгөөнд нэгдэж партизаны дайн эхэлсэн аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин