70 жилийн өмнө Диснейгээс алдагдсан бүтээл Японоос олджээ
2018-11-16

Америкийн "Дисней" компани 70 жилийн өмнө алдагдсан хүүхэлдэйн киногоо Японоос олсон талаар "Ройтерс "агентлаг мэдээллээ.

 

 

Тухайн үед "Дисней" компани богино хэмжээний долоон бүтээлээ хулгайд алдсан байна. Хоёр минут үргэлжлэх “Азтай туулай Освалд” хүүхэлдэйн кино бол алдарт Мики хулганы туршилтын дүр аж. 

 

1927 оны эхээр компанийнхан Освалд хулганы тухай өгүүлэх 26 бүтээл гаргасан ч 1928 онд нэгэн компани уг баатрыг өөрийнх нь хэмээж, зохиогчийн эрх авчээ. Гол дүрээ алдсан компанийнхан удалгүй Мики хулганаар уран бүтээлээ туурвисан ба өдгөө Мики Маус 90 насыг зооглоод буй. 

 

 

Освалд хулганы хальс Японы иргэн 84 настай Ясуши Ватанабэгийн гэрт хадгалагдаж буй гэнэ. Тэрбээр өсвөр насны хүү байхдаа уг бүтээлийг Осака хотын нэгэн дэлгүүрээс 500 иениэр худалдан авсан аж.

 

Ватанабэ уг хальсыг өнөөг хүртэл "сод бүтээл" гэдгийг мэдэлгүй хуучин эд зүйлсийнхээ хамтаар агуулахад хадгалж байжээ.

 

"Дисней" компани 10 гаруй жилийн өмнөөс алдагдсан бүтээлүүдээ олох ажлыг зохион байгуулж, уран бүтээлтэйгээ холбоотой мэдээллийг цахим хэвлэл, өдөр тутмын сониноор байнга шахуу мэдээлж байв. Ватанабэ нэгэн сэтгүүлээс Освалд хулганы хальс алдагдсан тухай олж уншжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин