Ким Чен Ун бэлгэнд авсан жүржээ иргэддээ тараана
2018-11-16

Өмнөд Солонгосын эрх баригчдын бэлэг болгон явуулсан 200 тонн жүржийг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өндөр настан, хүүхдүүд болон үйлдвэрийн ажилчдад хуваан тараахаар болсон талаар "www.koreatimes.co.kr" сайт мэдээллээ. 

 

 

Энэ талаар Хойд Солонгосын төрийн мэдлийн "KCNA" агентлаг мэдээлсэн байна. Гэхдээ жимсийг хэрхэн тараах нь тодорхойгүй байгаа юм. 

 

Шинэ сортын амтлаг жүрж явуулсанд талархлаа илэрхийлэн өнөөдөр удирдагч эр Хөх ордны тэргүүн Мун Жэ Инд цахилгаан илгээжээ. 

 

Мун Жэ Ин хоёр сарын өмнө Пхеньян хотноо айлчлаад буцах үед нь Ким Чен Ун зөвхөн эх оронд нь ургадаг 2 тонн зэрлэг мөөгийг бэлэглэсэн билээ. Уг мөөгний хариуг ийнхүү өмнөдүүд барьсан гэнэ. 

 

Сөүл уг бэлгийн мөөгийг Солонгосын дайнаар хагацсан иргэдэд хуваан олгожээ.  

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин