Загвар өмсөгч Кейт Аптон ЭЭЖ боллоо
2018-11-16

Загвар өмсөгч, жүжигчин Кейт Аптон энэ сарын 7-нд амаржиж, охинтой болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Өдгөө 26 настай Кейт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бейсболын тамирчин Жастин Верландертэй гэрлэсэн юм. Хос есөн насны зөрүүтэй билээ. 

 

Жастин охинтой болсон тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэж "Итгэхийн аргагүй юм. Тэр жижигхэн гар миний сэтгэлийг хөдөлгөж байна" гэж бичжээ.

 

 

Тэрбээр бяцхан охиндоо  Женевиве гэх өвөрмөц нэрийг хайрласан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин