Ц.Нямдорж:Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хооронд "яс хаядаг"-аа хэзээ зогсоохын, З.Энхболд оо
2018-11-16

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Би Х.Баттулгыг УИХ-ын гишүүн, сайд байгаагүй бол З.Энхболдыг УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга байгаагүй бол ийм хориг тавихыг ойлгох л юм байна. Аль алийг нь хийж байсан  байж ийм сонин хориг тавьсаныг одоог хүртэл гайхаад байна. Тэр аж үйлдвэрийн комбинатаа байгуулж байхгүй яасан юм. Зураг, төсөвгүй төсөв тусгасан гээд байна. Зураг төсөвгүй, ТЭЗҮ-гүй 500 тэрбум төгрөг нэхэж байгааг чинь юу гэж ойлгох вэ. Хоригийнхоо эсрэг байгаа юм биш үү. Засгийн газар дээр 350 тэрбум яригдаж байсан, одоо 500 тэрбум төгрөг болж ороод иржээ. Энэ ямар учиртай юм. Комбинат бодлого бусад нь хамаагүй гээд байх юм. 30 гэр бүл байгаа, та нар өөрсдөө олцгоо гэдэг шиг юм байна л даа. 

 

УИХ-ын гишүүдийн мөнгө гэж яриад байх юм. Ямар учиртай юм яриад байгаа юм. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа жаргал, зовлонг Монголын төр мэдэг гэж тойрог байдаг. Үүнийг гишүүний мөнгө гэж мушгин гуйвуулаад байгаа нь ямар учиртай юм. "Шинэ сум" төсөл гээд Баянхонгор аймгийн хоёр суманд 35 тэрбум төгрөг өгч байснаа З.Энхболд мартсан уу. Чи УИХ-ын дарга байхдаа Монголын эдийн засгийг хорлоогүй юу. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хооронд яс хаядгаа хэзээ зогсоохын чи. УИХ-ын гишүүдийг өрөөндөө дуудаж аваачаад төсөв ярьдаг хэн бэ? чи. Энэ бол Х.Баттулгын хориг биш. 

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Сургуульгүй, цэцэрлэггүй, эмнэлэггүй сум байгаа. Гишүүдийн мөнгө гэж яриад байна. Сум, сууриндаа очиж, хүний хэрэгцээ хангасан сургууль, цэцэрлэг болж байгаагүй, орон нутгийн төсөв. Тийм учраас Ерөнхийлөгч хоригтоо "зураг төсөвгүй зүйл тавилаа" гэж бичиж болохгүй байх. Ерөнхийлөгчийн тавьсан хориг дээр нэг үйлдвэр байгуулах юм шиг харагдаад байна. 

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Сургууль, цэцэрлэггүй сумдад бүтэн жилийн төлөвлөгөө явдаг. Гэтэл гишүүн гэнэт бодож олоод, зураг төсөвгүй зүйл суутгадаг. Үүнийг болиулах хэрэгтэй. Гэнэтийн 345 объект зураг, төсөвгүйгээр битгий суулгаад бай гэдгийг хориг дээр тавьсан. Дэлхийн худалдааны дайн явж байхад манайх нүүрсний экспортыг хоёр дахин нэмсэн байна. Гэтэл гадаадын орнууд нүүрс экспорлохгүй байгаа. Төсвийн орлого тасалдахад хүрнэ. Аж үйлдвэрийн комбинатын зураг төсөв байхгүй. Ерөнхийлөгчид ийм эрх байхгүй.  Социализм биш учраас хувийнхан үүнийг хийх юм. 

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

 

-Миний хувьд Ерөнхийлөгчийг буруутгахгүй байгаа юм. ЕТГ-ыг удирдан ажиллаж байгаа таны хувьд Ерөнхийлөгчийг бодлогын асуудал дээр зөв зүйтэй асуудал тавихад нь анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Та УИХ-ын дарга байхдаа нэг зүйл ярьдаг, ЕТГ-ын дарга байхдаа бас өөр зүйл ярьдаг. Гишүүдийн мөнгийг тойрсон яриа нэлээдгүй боллоо. Сангийн яам төлөвлөгөөний дагуу төсөв боловсруулаад ороод ирсэн, тэр дагуу байх ёстой гэж байна. Тэгвэл УИХ байх хэрэгтэй юм уу. 

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Улсын төсвийг батлахад 26 гишүүн байж байгаад хүний кноп дарсан. Үүнийг хариуцлагагүй баталлаа шүү гэж хэлж байгаа юм. Төрийн захиргааны байгууллага нөхцөлөөр зээл өгөхөө болих хэрэгтэй. 

 

Ийнхүү Төсвийн байнгын хорооны хуралдаанд асуулт тавьж, үг хэлж дууслаа. 

Shuud.mn
Сонин хачин
ххххх:
Яс хаяд байгааг мэдээд байгаа юм бол тэгээд сэргийлээч. Нямдорж гуай хараад л сонсоод л өөрөө ингэж хэлэх гээд үгээ бэлтгээд л сууж байдаг юм уу. ХҮний өгөөшинд орж байгаа бол тэр 3 хөлдүү л юм байна.
2018-11-19
иргэн:
Ер нь улс орон эмх замбараагүй байдалд орохыг Улс төр бизнесийн буюу луйврын бүлэглэл хийж эхлээд байгаа юм бишүү гэж ойлгож байна.Яаралтай Үндсэн хуулиа өөрчилж 2-танхимтай хуралтай ард түмнээсээ сонгогддог ерөнхийлөгч нь засгаа удирдаад явбал яасан юм бэ.Улс оронд бий болсон хулгай луйврыг зогсоож цэгцэнд нь оруулах хүн Ц.Нямдоржоос өөр алга.Ард түмэн шударга ёсийг хүсэж байгаа энэ үед Ц.Нямдоржийг сонгох байх.10-жил энэ хүнийг ажиллуулж улс орноо цэгцлүүлэе.Одоо бүр Мөнхбат гэх хүү хүртэл УИХ-г тараана гэж байх,Болохоо больжээ.
2018-11-17
Энэ Энхболд УИХ-ын дарга байхдаа яаж галзуурдаг байлаа.Хүн амьтаны яриаг хаадаг хөгийн амьтан байсан даа.Яг үнэндээ энэ нөхрөөс болж АН унасан даа
2018-11-17
нямдорж өөрөө шударга хүн гэсэн хаягтай. энхболд бас шударга хүн гэгддэг. уул нь энэ хоёр нэг зүгт хөдөлж нэг ойлголттой нэгдмэл санаатай байж луйврын эсрэг тэмцэу болмоор.гэтэл намчирхаж тэнэгтээд хоёулаа үзэлцээд дунд нь шударга ёс хохироод .нямдорж илүү их намчирхаж тэнэгтэнэ. намаар нь луйварчид дүүрчихээд байхад тэнд байсан энхболдтой үзээд яах нь вэ?тэнэг маал.
2018-11-17
НЯМДОРЖ MCS-ТЭЙ НИЙЛЖ ХҮРЭЛСҮХИЙГ УНАГААД ЕРӨНХИЙ САЙД БОЛНО ГЭСЭН БАЙНА. ЦААД САНАА НЬ ЭНЭ.
2018-11-17
Өмхий хорт вирусыг Нямдорж зөв хэлсэн байна төрийн тэргүүний үүргийг албан бусаад хуульд заагдаагүйй үндсэлээр хуваалцаж хор хов хорыг хутгаж эв нэгдлийг эрхэмлэх хуультай ерөнхийлэгчийг бүрэн самар ч байгаа хүн дээ АН 16 онд самарсан одоо монгол улсыг самарах ажилдаа хичээнгйүлэн зүтгэж байгаа хүн сүг
2018-11-17
WWW333:
Nyamdorj gaui zuv yarisan bn. demjij baina.
2018-11-17
Шамбий з энхболд дут
2018-11-17
О:
Емхий дурвэд дут
2018-11-16
Шударга үнэний туйл минь зайлаад өг
2018-11-16
nyamdorji chi uuruu khen be?
2018-11-16
zika pisda arvan tavan tolgoitoi ATIGAR har mangas gedeg n unen yg ter bol mon ed bugd tsaddaggui muu nohod bigaa yum daa
2018-11-16
Irgen:
Uuruu l jinhen hutguur daa ene nowsh
2018-11-16