Саудын Арабын Прокурорын газар өчигдөр сэтгүүлч Жамал Хашоггийн аминд хүрсэн таван этгээдийг цаазаар авахаа мэдэгдлээ.
Сэтгүүлчийн үхэлтэй холбогдуулан нийт 11 хүнийг баривчилсан ба ялын дээд хэмжээ сонссон дээрх иргэд Жамалыг хөнөөх захиалга өгсөн мөн амийг нь хөнөөхөд биечлэн оролцсон этгээдүүд гэжээ.
Жамалыг хөнөөх захиалгыг Саудын Арабын Тагнуулын албаны дэд дарга асан Ахмед аль Ассири өгсөн гэв.
Дээрх мэдэгдлийг гол захиалагчийг илт хамгаалсан, нэг талыг барьсан мэдэгдэл хэмээн АНУ-ын “Вашингтон Пост” сонин мэдээллээ. Жамал “Вашингтон Пост” сонины тоймчоор ажиллаж байсан юм.
Тус сонин АНУ-ын Тагнуулын Ерөнхий газраас авсан мэдээлэл дээр үндэслэн сэтгүүлчийг аллагыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохамед Бин Салман захиалсан. Алуурчдыг цаазалсан ч захиалга өгсөн ханхүү гэмгүй болохгүй" гэж мэдээлжээ.
Уг санаатай аллагад Саудын Засгийн газар оролцоогүй, ханхүү бие даан шийдвэр гаргасан гэв.
Уг мэдээллийг ханхүү эрс үгүйсгэж “Энэ хэрэгтэй би ямар ч холбоогүй” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |