Газар нутгийн маргаантай бүс нутаг болох Өмнөд Хятадын тэнгисийг БНХАУ болон зургаан улс өөрийн газар нутгийн нэгээхэн хэсэг хэмээн олон жил зөрчилдсөөр ирсэн юм.
Бээжин сүүлийн жилүүдэд сүр хүчээрээ далайлган тус бүсэд бүтээн байгуулалт өрнүүлж, армиа зузаатгасаар байна.
"Байгалийн асар их нөөцтөй уг арал аль нэг улсад харъяалагдахгүй. Тиймээс АНУ өөрсдийн ашиг сонирхолдоо тулгуурлан, олон улсын дүрмийн дагуу тус тэнгист усан онгоцоо явуулж, нислэг үлдэх болно" гэж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдлээ.
Дэд ерөнхийлөгч Азийн дөрвөн улсад айлчлал хийж буй бөгөөд Сингапурт байхдаа ийнхүү хэлсэн байна.
Уг мэдэгдлийг БНХАУ-ын Засгийн газар эрс үгүйсгэж "Өмнөд Хятадын тэнгис бол Хятад улсын газар нутгийн нэгээхэн хэсэг. АНУ-ын тэргүүний хийсэн мэдэгдэл манай газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн, дайныг өдөөн турхирсан мэдэгдэл" гэв.
АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон энэ оны дундуур Бээжинд айлчлах үеэр тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпин "Өмнөд Хятадын тэнгис бол биднийх. Бид өвөг дээдсийнхээ үлдээсэн газар нутгаасаа ямхыг ч бусдад алдаж чадахгүй. Дахин газар нутгийнхаа асуудлаар бусадтай ярилцах шаардлага байхгүй" хэмээн хатуухан мэдэгджээ.
Маргаантай бүсээр жил бүр хамгийн багадаа гурван их.наяд ам.долларын бараа бүтээгдэхүүнийг усан онгоцоор тээвэрлэдэг аж.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |