Истанбулын нисэх буудалд халдсан этгээдүүдийг яллажээ
2018-11-17

Туркийн хоёр дахь том хот Истанбулын “Ататурк” нисэх буудалд өнгөрөгч 2016 онд террорист халдлага гарсан билээ.

 

 

Халдлагаар 46 хүн амиа алдаж, 160 гаруй хүн шархадсан юм. 

 

Цагдаагийнхан тухайн үед халдлага үйлдсэн этгээдүүдийг амьдаар нь баривчилсан юм. Туркийн Дээд шүүх халдлагад оролцсон зургаан этгээдэд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Шүүхээс тэднийг халдлага үйлдсэн, олон хүний аминд хүрсэн, үндсэн хуулийг зөрчсөн хэмээн буруутгажээ. 

 

Халдлагатай холбогдуулан баривчилсан этгээдийн дунд ОХУ, Чечень, Тунис, Египет, Алжир, Сири болон Туркийн иргэд бий. Туркийн эрх баригчид дээрх халдлагыг алан хядах "Исламын улс" бүлэглэл болон курдууд бий хэмээн буруутгадаг. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин