Абе япончуудын гарт амиа алдсан австраличуудыг дурсав
2018-11-17

Дэлхийн II дайны үед Японы армийнхан Австралийн Дарвин хотыг бөмбөгдөж байсан түүхтэй. Уг цэргийн ажиллагааны үеэр Австралийн 250 иргэн харамсалтайгаар амиа алджээ.

 

 

Японы армийнхан 1942 оны арванхоёрдугаар сард Австралийн газар нутагт цохилт өгчээ.

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абе өчигдөр Австрали улсад айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн ба тус улсын Ерөнхий сайд Скотт Морринсоны хамтаар Дарвин хотноо иржээ. Сайдууд дайны үеэр амиа алдсан иргэдэд зориулан босгосон дурсгалын цогцолборт зочилж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн байна. 

 

Абе нь Дарвин хотноо айлчилж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн анхны  Японы удирдагч болж буй юм. 

 

Морринсон "Мартахын аргагүй дурсамж. Хоёр улсын харилцаа муу байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүхэн эерэг байдлаар өөрчлөгдөж байна" гэсэн бол Абе "Энэ айлчлал их ач холбогдолтой. Хоёр улсын харилцаа бат бөх, нөхөрлөл, эдийн засаг, хамтын ажиллагаа, аюулгүй байдлыг бий болгоно" гэж хэллээ. 

 

1950 он хүртэл хоёр улс дайны байдалтай байсан ба Японы Засгийн газрын хүсэлтээр 2007 онд хамтарсан аюулгүй байдлын хэлэлцээрийг байгуулжээ.

 

Австрали, Япон болон есөн улсын 13.5 их наяд ам.долларын бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээр ирэх сараар хэрэгжиж эхэлнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин