Түймрээр сураггүй бологсдын тоо 1000 давлаа
2018-11-17

АНУ-ын Калифорни мужид дэгдээд буй ойн хээрийн түймрээр сураггүй бологсдын тоо хэдийнэ 1000 давсан талаар албаныхан мэдээллээ.

 

 

"Сураггүй бологсдын тоо өчигдөр 631 байсан бол ийнхүү 24 цагийн дотор 1,011-д хүрсэн" талаар мужийн Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав. 

 

Мөн байгалийн гамшгаар амиа алдагсдын тоо 74-д хүрсэн гэнэ.

 

Калифорни мужид найман өдрийн өмнө түймэр дэгдсэн ба энэ хугацаанд 12,000 гаруй байшин шатаж, хоёр сар гаруй иргэн дүрвээд байна. Түймрээр 142,000 га газар шатсан гэнэ. 

 

Гамшгийн бүсэд 10,000 гаруй гал сөнөөгч ажиллаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин