Herbalife Nutrition компанийн зүгээс тус байгууллагын нэр төр, аюулгүй байдал, түүний бүтээгдэхүүний чанартай холбоотой худал ба ташаа мэдэгдлүүдэд хариу өгч байна. Үүнд:
www.N24.mn вебсайт болон түүний харьяа “N24.mn News” нэртэй Фэйсбүүк хуудсанд 2018 оны 10-р сарын 22-ны өдөр нийтлэгдсэн “Сүлжээний эм хэрэглэсэн эхнэр, нөхөр зургаан сарын зайтай хавдраар нас барсан тохиолдол ч бий” ярилцлага;
Хориотой бүс сонин болон түүний харьяа “Хориотой сонин” нэртэй Фейсбүүк хуудсанд 2018 оны 11-р сарын 2-ны өдөр нийтлэгдсэн “Нэгдсэн 1-р эмнэлэгт "Алуурчин Herbalife" тогтмол хэрэглэж байсан эхнэр нөхөр хоёр яг ижил өвчний оноштой, хагас жилийн дараа нас баржээ” өгүүлэл;
TV8 сувгаар 2018 оны 11-р сарын 7-нд цацагдаж, 11-ний өдөр давтан гарсан “Толь” мэдээллийн хөтөлбөрөөр дамжуулан дээрхи хоёр өгүүллийн утга агуулгад тулгуурласан “сүлжээний бизнес”-ийн талаархи мэдээ зэрэг багтана.
Тухайн мэдэгдлүүд нь баримт нотолгоогүй, ташаа мэдээлэл бөгөөд Монгол ба олон улсад үйл ажиллагаа явуулж буй Herbalife Nutrition компанийн түүх ба нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан болно.
1.Www.N24.mn сайт ба харьяа Фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн ярилцлаганд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б. Эрдэнэбулган эмчнойр булчирхайн толгойн хэсгийн хавдраар оношлогдож, нас барсан эхнэр нөхөр хоёрын талаар ярьсан. Ингэхдээ, талийгаачидHerbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнийг ашигласан нь үхлийн шууд шалтгаан болсон гэх үндэслэлгүй, таамаглалд суурилсан ташаа мэдээлэл өгсөн. Урьд өмнө нь ижил төстэй тохиолдол бүртгэгдэж байгаагүй бөгөөд Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнүүдийг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан хөгжүүлдэг ба холбогдох хууль эрхзүй болон үйлдвэрлэлийн стандартад нийцсэн чанар,аюулгүй байдлын түвшинд үйлдвэрлэдэг.
Бид бүтээгдэхүүний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд үүнийхээ дагуу дэлхий даяар нөлөө бүхий хүмүүс, хууль эрх зүйн зохицуулагчид болон төр засгийн байгууллагуудтай ойр хамтарч ажилладаг билээ. Хэрэглэгчид бүтээгдэхүүнүүдийг итгэл дүүрэн хэрэглэж болно.
2.”Хориотой бүс” сонин ба холбогдох Фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн өгүүллээр, мөн ТВ8телевиз сувгийн хөтөлбөрөөр дамжуулан цацагдсан мэдээндHerbalife Nutrition компанийг “сүлжээний бизнес” эрхэлдэг хэмээн буруушааж байна.
3.”Хориотой бүс” сонин Herbalife Nutrition компани ба түүний бүтээгдэхүүнүүдийг найдваргүй эх сурвалжуудаас ишлэн дараахи ноцтой мэдэгдлүүдийг хийж байна:
Бид судалгаа боловсруулалт, үйлдвэрлэл ба түүхий эд, үйлдвэрлэлийн чанарын баталгаа болон хяналтад ихээр хөрөнгө оруулдаг.Манай бүх бүтээгдэхүүн өндөр шаардлагатай Үйлдвэрлэлийн Зохистой Дадал (ҮЗД) буюу GMP-ийншаардлагын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд борлуулагдаж байгаа улс орон тус бүрийн дотоод шаардлагад, тэр дундаа Монгол улсын Эрүүл мэндийн яаманд бүртгэгдэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүхий л шаардлагад нийцэж, аюулгүйн баталгаа авсан байдаг.
Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнүүд нь эрүүл бие махбодтой хүмүүс тэнцвэртэй хооллолт, дасгал хөдөлгөөний хамтаар хоол болон жингийн зохицуулалтанд ашиглах зориулалттай гэдгийг онцлох хэрэгтэй. Herbalife Nutrition компанийн зүгээс бүтээгдэхүүнийг савлагаа, шошгон дээрх зааварчилгааны дагуу хэрэглэх болон ямар нэг эрүүл мэндийн эмгэгтэй бол хоолны дэглэмээ өөрчлөхөөс өмнө эмч мэргэжилтэнд хандан тухайн бүтээгдэхүүн нь өөрт нь тохирох эсэх дээр зөвлөгөө авахыг зөвлөдөг.
Бид аливаа асуудлаар, тэр дундаа Монголын зах зээлд борлуулагдаж буй бүтээгдэгдэхүүнүүдийн чанар болон аюулгүй байдалтай холбоотой албан ба албан бус байдлаар ямарваа нэг гомдол хүлээж аваагүй гэдгийг дурдая. Дээрхи мэдэгдлүүдийг нийтлэн түгээсэн иргэн ба хуулийн этгээдүүдийг баримт нотолгоогоо бидэнтэй хуваалцаж, бидний эрүүл мэндийн судалгааны багаар зохих ёсны шинжилгээ, дүгнэлт үнэлгээ хийлгэхийг уриалж байна.
Herbalife Nutrition компанийн тухай
Herbalife Nutrition компани нь дэлхийг илүү эрүүл, илүү аз жаргалтай болгох зорилготой олон улсын хүнс шим тэжээлийн компани юм. Herbalife Nutrition компани нь 1980 оноос эхлэн хүнс шим тэжээлийн бүтээгдэхүүн болон хөтөлбөрүүдээр дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчлөх эрхэм зорилго тавин, хүнс шим тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Herbalife Nutrition компани, бие даасан гишүүдийн хамтаар дэлхий дахинд тулгамдаж буй шим тэжээлийн дутагдал, таргалалт, хүн амын хөгшрөлт, эрүүл мэндийн зардлын өсөлт мөн бүх насныхны хувийн бизнес эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Herbalife Nutrition компани нь хэрэглэгчиддээ өөрийн үйлдвэрт үйлдвэрлэсэн өндөр чанартай, шинжлэх ухааны үндэслэл, судалгаан дээр бүтсэн бүтээгдэхүүнүүд санал болгодог. Түүнчлэн хэрэглэгчиддээ бие даасан гишүүдийн тусламжтайгаар ганцаарчилсан сургалт, зөвлөгөө өгч, мөн тэднийг дэмжих хүрээлэл, хамт олон бий болгон эрүүл, идэвхтэй амьдралд уриалдаг.
Herbalife Nutrition компанийн нэмэлт шим тэжээлийн жин зохицуулах, эрч хүч сэргээх, фитнесийн болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 90 гаруй улс оронд зөвхөн тус компанийн бие даасан гишүүдээр дамжуулан худалдан авах боломжтой.
Herbalife Nutrition компани нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийн хүүхдүүдэд сайн шим тэжээл хүргэх зорилгоор Herbalife Nutrition Шим Тэжээлийн Сан (HNF), CASA Herbalife хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг. Түүнчлэн Herbalife Nutrition компани нь дэлхийн хэмжээнд 200 гаруй баг, тамирчид, спортын арга хэмжээг ивээн тэтгэдэг.
Herbalife Nutrition компани нь дэлхий дахинд ойролцоогоор нийт 8300 ажилтантай бөгөөд компаний хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE: HLF) дээр борлуулагдаж, 2017 онд ойролцоогоор 4.4 тэрбум ам.долларын цэвэр борлуулалт хийсэн юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг Herbalife.com эсвэл IAmHerbalife.com вэб сайтуудаар орж авна уу.
Herbalife Nutrition компани нь мөн хөрөнгө оруулагчдыг тусгай харилцах вебсайт болох ir.herbalife.com хаягаар зочлохыг урьж байна. Энэхүү вебсайт дээр санхүүгийн болон бусад мэдээлэл тогтмол шинэчлэгддэг.
Herbalife Nutrition компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Ганболдын Дэнзэн
Уншиж байна |