Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17

Өнөөдөр болж буй МҮЭ-ийн холбооны Залуучуудын хороо ХБНГУ-ын Фридрих Эбертийн сантай хамтран зохион байгуулж буй ҮЭ-ийн залуу идэвхтэн, сонгуультны үндэсний Decent work foe youth-2018” чуулган үргэлжилж байна.

 


Энэхүү чуулганд аймаг нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нар, залуу идэвхтэн сонгуультнууд оролцож байгаа билээ. Чуулганы эхэнд МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны дарга Э.Тамир “Залуучууд ба Зохистой хөдөлмөр”, “Ази номхон далайн бүс дэх ҮЭ-ийн залуучуудын хөдөлгөөн” сэдвээр ОУ-ын ҮЭ-ийн холбооны Ази номхон далайн Залуучуудын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Кейко Учида нар тус тус илтгэл тавьж мэдээлэл хийсэн бол одоо Залуучуудын Зохистой хөдөлмөрийг дэмжих үндэсний сүлжээ байгууллагуудын төлөөлөгч Монголын гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Сургалт судалгаа,мэдээллийн төвийн захирал С.Болорцэцэг, МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны дарга Э.Тамир, МХЕГ-ын ХЭА-н Улсын ахлах байцаагч З.Мөнхтуул, ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал, Монголын залуучуудын холбооны ЕНБД Б.Бэлгүтэй, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг нар МҮЭ-ийн холбооны залуучуудын хорооны гишүүн залуустай панел хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 


Үргэлжлүүлэн “ХАБЭА-ын соёлыг нэвтрүүлэхэд залуусын оролцоо” сэдвээр МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, “МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөр 2030” сэдвээр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх зарим хүчин зүйлийн судалгаа” сэдвээр МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны тэргүүлэгч, Залуучуудын байнгын хорооны дэд дарга, ШУТИС-ийн ГУУС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Улаанбаатар нар илтгэл тавих юм. Мөн ҮЭ-ийн байгууллагад залуусын оролцоо бүлгийн ажил, панел хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Shuud.mn
Сонин хачин