Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна
2018-11-18

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 

 2018 оны 11 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүсийн нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 7-9 хэм хүйтэн байна. 

Shuud.mn
Сонин хачин