Улсын мөнгийг хувьдаа завшсан Тэргүүн хатагтай ял сонслоо
2018-11-19

Филиппинийн Ерөнхийлөгч асан Фердинанд Маркосын эхнэр 89 настай Имелда Маркосыг өнгөрөгч сард авлигын хэрэгт буруутган баривчилсан билээ.

 

 

Тэгвэл түүнийг авлигын хэрэгт буруутайг тогтоосон талаар тус улсын шүүхээс мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв. 

 

Түүнийг "долоон үйлдэлтэй авлигын хэрэгт буруутай" хэмээн тогтоосон ба нэг авлигын үйлдэл бүртээ 6-11 жилийн ял сонссон байна. 

 

Тэргүүн хатагтай асан 1968-1986 оны хооронд нөхөр нь Засгийн эрхийг атгаж байхад улсын мөнгийг Швейцарь дахь хувийн данс руугаа шилжүүлдэг байсан гэнэ.

 

Уг хэргийн мөрөөд хуулийнхан сүүлийн  20 жил мөрдлөгө явуулсаны үр дүнд түүнийг буруутай болохыг тогтоожээ. 

 

Энэ амралтын өдөр болсон шүүх хуралд тэрбээр оролцоогүй юм. Бие төлөөлөгч нь шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй буйгаа илэрхийлж, хэвлэлийн хурлын үеэр давж заалдахаа мэдэгдсэн юм.

 

Шүүхээс нас өндөр гарсан хатагтай Маркосыг баривчлах шийдвэр гаргасан ч давж заалдах хугацаандаа батлан даалтад байхыг зөвшөөрсөн гэнэ. 

 

Экс тэргүүн  Фердинанд Маркос 21 жил Филиппинийг тэргүүлсэн юм.  Имелда Маркос өмнө нь 1976-1986 онд Нийгмийн халамжийн сайд, 1978-1984 онд нийслэл Манила хотын Захирагчаар тус тус ажиллаж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
жирийн иргэн:
Ийм шударга хууль, шүүх, засаглал Монгол оронд минь хэзээ үрээ суулгаж соёолох юм бол оо?
2018-11-19