Удирдагчид хамтарсан мэдэгдэл хийхгүйгээр "АПЕК"-ийг өндөрлүүллээ
2018-11-19

Сингапурт "АПЕК"-ийн дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Уг уулзалтад АНУ-ыг төлөөлөн Дэд ерөнхийлөгч Майк Пенс, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Японы Ерөнхий сайд Шинзо Абе, Канадын Ерөнхий сайд Жастин Трудо гэх 20 гаруй улсын төрийн тэргүүн оролцжээ.

 

Тэгвэл уг уулзалт анх удаагаа удирдагчдын хамтарсан мэдэгдэлгүйгээр өндөрлөсөн талаар "Ройтерс "агентлаг мэдээлэв. 

 

Ийнхүү хамтарсан мэдэгдэлгүйгээр өндөрлөсөн нь АНУ, БНХАУ-ын дунд дэгдсэн ХУДАЛДААНЫ ДАЙН-аас болсон хэмээн ажиглагчид дүгнэж байна. 

 

"АПЕК-"ийн уулзалт тэргүүлэх эдийн засагтай хоёрын зөрчилдөөнийг эцэслэж чадсангүй" гэж Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Петер О'Нил мэдэгджээ.

 

Худалдааны маргаанаас гадна АНУ-ын Дэд ерөнхийлөгч "АПЕК"-ийн уулзалтын үеэр газар нутгийн маргаантай бүс болох "Өмнөд Хятадын тэнгисийг аль нэг улсад хамаарахгүй" хэмээн мэдэгдэж, "АНУ-ын армийнхан нэвтэрч, энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах болно" гэсэн юм.

 

Уг мэдэгдлийг Бээжин "дайныг өдөөн турхирсан" хэмээн мэдэгдэж, "Өмнөд Хятадын тэнгис бол БНХАУ-ын газар нутгийн нэгээхэн хэсэг. Үүнтэй хэн ч маргахгүй" гэжээ. Бээжин уг арлын төлөө Азийн зургаан улстай зөрчилдсөөр ирсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин