Памела Андерсон Австралийн Ерөнхий сайдыг доромжилжээ
2018-11-19

Канад-америк гаралтай жүжигчин Памела Андерсон саяхан Британийн нийслэл Лондон хотын Эквадорын Элчин сайдын яаманд 2012 оноос хойш орогнож буй Австралийн иргэн "Wikileaks" вэбсайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжид туслахыг эрх баригчдаас нь хүссэн билээ.

 

 

Өдгөө 51 настай Памела "Ассанжийг Канадад авчирч, хамгаалалтад авах хэрэгтэй" гэж хувийн үзэл бодлоо илэрхийлсэн аж.

 

Жүжигчний дээрх хүсэлтийг Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон хүлээн авахаас татгалзсан ба тэрбээр Ассанжид туслахыг хүссэн Памелаг "Миний оронд ажиллах юм уу. Эсвэл Ассанжийг аврах тусгай элч болох уу?" хэмээн даажигнасан байна. 

 

Уг үйл явдлын дараа Памела "Таныг иргэндээ туслахыг уриалсан юмсан. Скотт Моррисон бол ичгүүргүй, өршөөх сэтгэлгүй, ёс журамгүй нэгэн" хэмээн дургүйцлээ илэрхийлжээ. 

 

Ассанжийг төрийн нууц задруулсан хэмээн АНУ-ын Засгийн газар үзэж, өнөөг хүртэл шилжүүлэн өгөхийг Эквадорын Элчин сайдаас шаардаж буй юм. Хэрвээ Ассанж Элчин сайдын яамыг орхин гарвал шууд баривчлахаа Вашингтон сануулж, "хийсэн хэргийнх нь төлөө хамгийн багадаа 35 жилийн ял оноох болно" гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама сануулсан удаатай. 

 

Түүнийг мөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж Шведийн прокурорууд буруутгаж, байцаалт авахыг хүссээр байнна. 

 

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдээ Ассанж эрс үгүйсгэж "Тэд намайг хамгаалалттай бүсээс гаргахын тулд худал түүх зохиож байна. Энэ зохион байгуулалттай хэрэг" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин