Трамп, сэтгүүлчийн сүүлчийн үгийг сонсохоос татгалзжээ
2018-11-19

Саудын Арабын сэтгүүлч  Жамал Хашоггигийн УЧИР БИТҮҮЛЭГ хэрэг олны анхаарлыг татсаар байна.

 

 

Сэтгүүлч эр өнгөрөгч сарын эхээр Туркийн Инстанбул хот дахь Саудын Арабын Консулын газар очсоныхоо дараа сураггүй болсон юм. 

 

Түүнийг консулын байранд очих үед нь Саудын Арабаас илгээсэн тусгай "алуурчин" баг хөнөөсөн хэмээн Туркийн тал үзэж буй бөгөөд уг мэдэгдлээ батлах бичлэгийг дэлхийн удирдагчид руу илгээсэн тухайгаа Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдээд буй юм.

 

Ерөнхийлөгч Эрдоган бичлэгийг ЖИНХЭНЭ АЙДАС хэмээн тодорхойлжээ. 

 

Сэтгүүлчийн амиа алдахаасаа өмнө "Би амьсгалж чадахгүй байна. Давчдаад байна. Толгойноос минь энэ уутаа аваач ээ" хэмээн хэлсэн аж. Түүний зүүж явсан "Apple" брэндийн ухаалаг цаг ийнхүү бичиж авчээ.  Энэхүү бичлэгийг Канадын тагнуулынхан сонссон гэж тус улсын Ерөнхийлөгч Жастин Трудо мэдэгжээ. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэн нэгнийг тамлан зовоож буй бичлэгийг яасан ч сонсохгүй гэдгээ илэрхийллээ. Цагаан ордны тэргүүн өчигдөр "Фокс" сувагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү мэдэгдэж "Туркийн явуулсан бичлэгийг сонсох шаардлага байхгүй. Би шууд бичлэгийг сонсохоос татгалзсан" гэж ярьжээ. 

 

АНУ-ын Тагнуулын байгууллага өнгөрөгч долоо хоногт "сэтгүүлчийг аминд хүрэх захиалгыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохамед Бин Салман өгсөн байх магадлалтай. Учир нь бүх нотлох баримт түүнийг чиглэж байна" гэв. 

 

Харин уг мэдэгдлийг Саудын Арабын Прокурорын газраас эрс үгүйсгэж, сэтгүүлчийн холбогдуулан 11 этгээдийг баривчилсан. Сэтгүүлчийг хөнөөх захиалга өгсөн, амийг нь хөнөөхөд гол үүргийг гүйцэтгэсэн таван этгээдэд ЦААЗЫН ЯЛ оноосон гэж мэдэгджээ. 

 

Прокуроруудыг ханхүүгээ хамгаалахын тулд "хуурамч түүх" зохиосон хэмээн АНУ үзэж, тус улсын 17 иргэнд хориг тавьсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
matilda:
Зээл ба санхүүжилт Зээлийн саналыг $ 2,000 / $ 1,500,000 / € хооронд санал болгож байна! Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах бүх хүмүүст $ 2000 / € 1,500,000 / € санал болгодог. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com
2018-11-20