ЖДҮХС-аас зээл авсан Ц.Ням-Осорыг ажлаас нь чөлөөлжээ
2018-11-19

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэр гаргаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга  Ц.Ням-Осор нь ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий “Хос Эрхэс” компанид 500 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдоод буй. Тиймээс түүнд хариуцлага тооцон, ажлаас нь чөлөөлжээ. 

 

Ц.Ням-Осор ЖДҮХС-гаас авсан зээлийнхээ талаар "Зээл авсан нь үнэн. Авсан зээлээрээ төмөр торон хашааны үйлдвэр барьсан. Би дөрвөн жил дараалан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн. ХХААХҮ-ийн сайд  асан П.Сэргэлэнгийн үед зээл хүссэн. Гэвч шийдэгдэхгүй байсаар  Б.Батзориг сайдын үед олгосон. Зээлийнхээ мөнгөөр үйлдвэрээ бариад, тоног төхөөрөмжөө авсан" гэсэн тайлбарыг хэвлэлд өгчээ.

 

Б.Учрал  

Shuud.mn
Сонин хачин
Хулгай нарыг зайлуулбал өөрийг чинь зайлуулна ингэнээ. Харин байлгавал эх оронч болдог гэв
2018-11-25
Зочин:
Иргэд ээ барилгын компаниуд ждү зээл авсан байна шүү барилгын компани мөнгө угаадаг юм байна шүү
2018-11-20
Үнэн үг:
Төрийн жинхэн албан хаагч биздээ. Улаан цагаандаа гарчээ. Компаниа давхар удирдаад явж байгаагаа шулуухан хэлдэг байна шүү дээ.Мянга мянган шудрага төрийн албан хаагчдыг доромжилсон энэ мэт этгээдийг эрүүд татах хэрэгтэй. 2200 гаруй жилийн түүхтэй, сүслэн дээдэлдэг Монгол төрийг минь ийм этгээдүүд л хувалз мэт сорж, шудрага цариалан, жам ёсны хөгжлийг гажуудуулж, ард түмнийг ядууруулж байна.1990 оноос хойш тогтсон Монголын төрийн тогтолцооны үр дүн энэ, шунал нь хэтрээд ЖДҮ-ийн зээлийн завхралаар бузар нь дэлгэгдэж байна..
2018-11-19
зочин:
Сэргэлэн сайд зөв л шийдэж дээ ккк. авах ёстой юм шиг зүтгэхийн. төрийн захиргааны албанд ажилладаг хүн давхар ажил эрхэлж болдоггүй. ер нь цаашдаа бүр давхар ажил эрхлэхийг нь зогсоомоор юм байна. багшлах судалгаа хийх нэрээр төрийн ажлыг гувчуулдаг хүмүүс их бий.
2018-11-19
Зочин:
Иргэд ээ барилгын компаниуд ждү зээл авсан байна шүү барилгын компани мөнгө угаадаг юм байна шүү