Ц.Нямдорж: Ард түмэн "авлигачин" болчих гээд байна
2018-11-21

 

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар 2019 оны Монгол Улсын төсөв Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв. 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Энэ хоригийн асуудлаар би Төсвийн байнгын хорооны хуралд үгээ хэлсэн. Одоо нуршмааргүй байна. Хамгийн гол нь хоригт явж байгаа 500 тэрбум төгрөг гэдэг асуудал бий. Анх Засгийн газарт ярилцахдаа 350 тэрбум гэж байсан. Зураг, ТЭЗҮ байхгүй байсан. Тэгээд шийд гээд байсан. Аж үйлдвэрийн комбинатуудыг гэдэг олон тоон дээр үг байгаа, хориг дотор. Тэгээд Төсвийн байнгын хороон дээр тайлбарлахдаа "Энэ бол улсаас гарах мөнгө биш" гэж тайлбарлачихаад хориг дээр улсаас мөнгө гаргуулах гээд байгаа. Тиймээс энэ хоригийг хүлээж авах боломжгүй. Хоригт бүхэлд нь хориг тавихаар санхүүгийн гацаа үүснэ. 

 

Төсөв хуулиа ч, мөнгөний бодлогоо ч зөрчөөгүй. Гишүүдийн мөнгө гээд мушгин гуйвуулаад байгаа. Сонгогдож байгаа гишүүд төлөөллийн бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Манай тойрог дээр асуудал шийдээд өг гэдэг. Түүнийг нь шийдэхээр авлигачин болдог. Эцсийн дүндээ ард түмэн авлигачин болчих гээд байна. Төсөв батлангуут гишүүд 8 тэрбум төгрөгийг хувьдаа авдаг юм шиг тайлбарлаад байна. 

 

Нүүрсний үнэ тонн нь 75 ам.доллар байхад дундаж 55 ам.доллараар төлөвлөж болно. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг байгааг төсөвт суутгасан. Үүнийг хөдөө орон нутагт ч, төвдөө ч шийдвэрлэ гэж У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноосоо хойш яриад байгаа юм. Үүнийг л гишүүдийн мөнгө гэж улс төр хийгээд байх юм. 

 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй байна. Хэсэгчилсэн хориг тавьсан бол яриад байгаа хэсгийг нь авч үзэж болно. Гэтэл бүхэлд нь хориг тавьчихаар 2019 оныг улсын төсөвгүй угтах гээд байна. Бүхэлд нь хориг тавьсаныг бид хүлээж авахаар шуурхай хэлэлцье гэхэд наад зах нь хоёр сарын хугацаа хэрэгтэй. Улсын төсөвгүй явбал төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөгийн цалинтай, ахмадууд мөн доод хэмжээний тэтгэвэр авна. Төрийн ихэнх байгууллагууд ажлаа явуулж чадахгүй. Учир нь төсөв байхгүй.

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-УИХ дээр баталсан төсвийг аймаг, нийслэлд тараадаг. Тэгээд сум, дүүргийн төсвийг батлах асуудал гацна. Хоригийг хүлээж авахад төрийн албан хаагч, тэтгэврийнхний цалин өгч чадахгүй. 

 

УИХ-ын гишүүн Д.Ганболд:

 

-Монгол Улсын төсвийн тухай хуулийг боловсруулах явц маш урт, удаан хугацаанд явагддаг. Энэ хугацаанд өөрчлөлт оруулах төслийг би санаачилна. Монгол Улсын Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гээд заасан. 76 тойрогт төлөөллийн ардчилал гээд сонгосон. Гишүүдийг очихоор цэцэрлэг, сургууль барьж өгөхийг хүсдэг. Тиймээс төсвийн төсөвт тусгахаас аргагүй. 

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Төсөвтэй холбоотой Ерөнхийлөгчийн тавьсан асуудал нэг талаасаа үндэслэлтэй. Төсөв бол бүхэлдээ улстөржсөн, 2020 оны улс төрийн сонгууль руу чиглэсэн, тооцоо судалгаа муутай төсөв болсон гэж харж байгаа. Өнөөдөр гурван жилийн нийлбэр дүнгээр хойч үедээ 7 их наяд төгрөгийн үр үлдээсэн төсөв болж байна. Өнөөдөр бензин, шатахууны үнэ нэмэгдээд тоймоо  алдлаа. Цалин, тэтгэвэр нэмсэн ч иргэдийн гар дээрх цалин хүрэлцэхгүй. Эрх баригчдын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж төсвийн нийгэмд өгөх үр өгөөж харагдахаа болилоо. Өнөөдөр төсвийн хоригийг хэлэлцэж байхад Ерөнхий сайд, Сангий сайд байхгүй, төр эзэнгүй байна шүү. Ц.Нямдорж сайд л Засгийн газрыг төлөөлж байна.

 

Ийнхүү гишүүд саналаа хэллээ. Одоо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр санал хураалт явуулна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mie zail hurdan
2018-11-23
Бах минь ханаж байна ҮХЭР МОНГОЛЧУУДАА:
Хохь нь муусайн Монголчууд 30 жил байтугай 300 жил болсон ч энэ байгаа хувалзнуудынхаа үр хойчист дээрэмдүүлж шулуулж дарамтлуулсаар хэдэн арван үеэрээ боол шиг зүтгэнэ. Өөрчилж чаддаггүй халтар 5 цаасны гуйлгачид. МАНАН-тайгаа ҮҮРД ХАМТ бай. хахахахахахаха
2018-11-22
Muu hogin gahaichin Battuul,Battulga 2 iin ard Sunga noenton ni Mongolin turuur togloj hanahgui,Turiin umchiin hedhen hunii gart ugsun Z.Enhbold chinii uiliin ur chin irnee gaigui ta nariig bugdiig chutgur abag
2018-11-22
Шудрагын дүрд тоглосон шахаачин.хятадын тагнуул мэнгэтэй чавганц гуай танд үйлийн үр чинь ирнэ дээ
2018-11-21
hahahaha:
ene lalar chavgants ner hvnd olohiin tuld ih goe goe ner tomyo gargaj irne dhv . hahaha baahan buuljis yrisan .kkkkkk . 3 nasyai hvvhed ch ene balai zunugiin shvlsiig vnemshihgvi boljdee . 65 yanhaniig avilgachin gej duugraagvi ene almas esergeer ni ingeed helchihbel 20 ond ner olchih yum boluu gej zunuj ehellee hahaha
2018-11-21
hahahaha:
ene lalar chavgants ner hvnd olohiin tuld ih goe goe ner tomyo gargaj irne dhv . hahaha baahan buuljis yrisan .kkkkkk . 3 nasyai hvvhed ch ene balai zunugiin shvlsiig vnemshihgvi boljdee . 65 yanhaniig avilgachin gej duugraagvi ene almas esergeer ni ingeed helchihbel 20 ond ner olchih yum boluu gej zunuj ehellee hahaha
2018-11-21
hahahaha:
ene lalar chavgants ner hvnd olohiin tuld ih goe goe ner tomyo gargaj irne dhv . hahaha baahan buuljis yrisan .kkkkkk . 3 nasyai hvvhed ch ene balai zunugiin shvlsiig vnemshihgvi boljdee . 65 yanhaniig avilgachin gej duugraagvi ene almas esergeer ni ingeed helchihbel 20 ond ner olchih yum boluu gej zunuj ehellee hahaha
2018-11-21
dfdsf:
Jenkoo zasgiin gazraas mungu neheed shantaajlaad bgaa gesen.
2018-11-21
Худлаа шударга дүр эсгэгч НЯМДОРЖ
2018-11-21