Дарханд шинэ орон сууцны эрэлт өндөр байна
2018-11-21

 

 

“Парк Таун” бондын “Roadshow” буюу танилцуулгын тов тодорч, олон нийтийн сүлжээгээр түгж байна. “Монголын үнэт цаасны бирж”-ээр арилжих 12 сарын хугацаатай, нэг тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, жилийн 17 хувийн хүүтэй тус бондын захиалга ирэх долоо хоногт эхлэх аж. Бондын купон төлөх хугацааг зургаан сараар тогтсон бөгөөд  “Парк Таун” бондын үнэт цаасны нийтэд зориулсан танилцуулга маргааш “Чингис” зочид буудалд 13.00 цагт болох гэж байна.

 

Дархан хотын шинэ орон сууцны зах зээлийн 52 хувийг дангаараа эзэлдэг “Минж Проперти” компани нь Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх “Парк Таун-2” төслийнхөө урсгал санхүүжилтийг татах зорилгоор нэг тэрбум төгрөгийн бондыг гаргаж байгаа аж. Үүний үргэлжлэл болох бондын хоёр дахь багц ирэх онд гарах хүлээлттэй байна. Дотоодын хөрөнгийн зах зээлд үүнээс өмнө 15 компани нээлттэй хүрээнд бонд гаргаж, 24.6 тэрбум төгрөгийн санхүүжилт босгож байсан. Тэгвэл “Парк Таун” бондын хувьд 16 дахь нь болж байна.

 

Бондын танилцуулгатай залгаад тус бондын  захиалга ирэх долоо хоногт эхэлнэ. Монголын барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулж, энэ зах зээлд олон жил тогтвортой оршин тогтнож буй “Минж Проперти” компани нь “Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байна. “Парк Таун-2” төслийг хэрэгжүүлж буй Дархан хотод хийсэн “Шинэ орон сууц ба хэрэглэгчийн хэрэгцээ, зан төлөв” судалгаанд орон сууцны хэрэгцээ бүхий 600 хэрэглэгчийг хамруулсан бөгөөд үүний 132 нь ойрын хугацаанд шинээр ашиглалтад орж буй орон сууц авахаар төлөвлөж байна. Аймгийн хэмжээнд нийт ашиглалтад орсон орон сууцны барилгын 91.3 хувь нь 1990 онд баригджээ.

 

Уг судалгаа нь шинээр орон сууц худалдан авах сул орон зай зах зээлд байна гэсэн дүгнэлт рүү хөтөлж байна. Дархан-Уул аймаг нийт 100 гаруй мянган хүн амтай бөгөөд үүний 64 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна.

Shuud.mn
Сонин хачин
дархан:
минж проперти барилга дээр ажиллсан хүмүүсийн цалинг 3-4 сараар өгдөггүй газар да..
2018-11-21
Дарханд ажилгүйдэл маш их байх авах хүн лизингийн зээлээр авахыг бодно Шатах бий дээ
2018-11-21