Шүүхийн ахмадуудын холбооноос мэдэгдэл гаргалаа
2018-11-21

 

Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсныг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон.

 

Үүнтэй холбоотойгоор “Шүүхийн ахмадуудын холбоо”-ноос мэдэгдэл гаргаж УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өнөөдөр хүргүүлж байгаагаа сэтгүүлчдэд мэдээллээ. “Шүүхийн ахмадуудын холбоо”-ны тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Гансүх, гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Д.Данзандорж, гишүүн Д.Тайванхүү, Д.Буянтогтох, П.Баттулга, Ц.Батмөнх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл санаачилсан хүний эрх, эрх чөлөөг боогдуулж, эрх баригчдыг дур зоргоороо аашлах боломжийг олгохыг завдсан үйлдэл” хэмээн онцолсон юм.

 

Тиймээс “Шүүхийн ахмадуудын холбоо”-ноос дараах мэдэгдлийг гаргажээ.

 

Мэдэгдэлд:

 

Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-г шүүхийн хяналтаас гаргах гэж байна.

 

Хэрвээ энэ хуулийн төсөл Улсын Их Хурлаас батлагдвал, Засгийн газар, түүний харьяа төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагын иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болох юм.

 

Үндсэн хууль болон манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод  хүн  бүр шүүхэд хандах эрхтэйг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан атлаа засаг, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүхэд хянуулахгүй, иргэдийн шүүхэд хандах эрхийг хуулиар хязгаарлах нь хуулийн засаглалтай, хүний эрхийг хүндэтгэдэг ардчилсан нийгмийн мөн чанарт үл нийцэх үйлдэл болно.

 

Монгол Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуульт байгууллагыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зарчимд тулгуурлах ёстой тул шүүх эрх мэдлийн эрх зүйн байдлыг дордуулсан, нийт иргэд, хуулийн этгээдийг эрхийн хамгаалалтгүй болгосон, засаг, төрийн байгууллагыг дур зоргоор аашлах боломжийг олгосон хуулийг батлах ёсгүй билээ. 

 

Эрх зүйт төрийн ололтоос ухрах, хүний эрхзүйн байдлыг дордуулж,  засаг төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хяналтгүй болгох хууль гаргах нь Монголын ард түмний язгуур эрх ашигт хохирол учруулахаар байна.

 

Ард түмний элч, улсын эрх ашгийг илэрхийлэн хамгаалах үүрэг хүлээсэн Улсын Их Хурлыг ийм болчимгүй шийдвэр гаргахгүй байхыг Шүүхийн ахмадуудын холбоо шаардаж байгааг үүгээр мэдэгдье" гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
4545787845:
Энэ хэдэн тэнэг юу ч билээдээ юу чмэдэхгүй 2 тэнэг бас гавьяат болчихжээ больж хэний ятгалгаар хэний мөнгөөр ийм юм хийгээд байнаа. Шүүгч байхдаа авсан хахуул чинь хоол болоргүй байна уу аргагүй дээ
2018-11-22
Erdenetiin 49 bol erh medelten.mungutei humuusiin niilj ulsaa tonon deeremdej bga zuil mun ylsinha erh ashgaas urvasan tuhain ueiin e.ch,e.said nariig ard tumniihee erh ashgaas urvasan hergeer shiitgeh estoi yaval ulsaa uls shig uls bolgoe gehiin orond yaval huuliin tsoorhoi ashiglaj ideh ve gdg odoo iim ih ashig buyang hurtsen humuus butsaad songuulid garah mungiig taar shuudaigaar ni hariu barij sanhuujuuleh bh iim l tsikl yavagdaad olon jil bolj bn
2018-11-21
zochin:
toriihee deer garaad suutsan shuuhiig hazaarlah heregtei.zow huuli bolson.jishee ni erdenetiin 49% n sauudal.
2018-11-21