Гуравхан жилийн дотор 85 мянган хүүхэд амиа алджээ
2018-11-21

Дотоодын зөрчил мөргөлдөөнөөс болж хүндхэн байдалтай байгаа Йемен улсын хойч ирээдүй болсон олон мянган хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж, үхэх аюултай байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээллээ.

 

 

2015 оноос дэгдсэн зөрчил, мөргөлдөөнөөс болж таваас доош насны 85 мянган хүүхэд хүнс тэжээлийн дутаглдалд орж, харамсалтайгаар амиа алдсан гэнэ.

 

Мөн хүүхдүүдийн дунд халдварт болон халдварт бус өвчин дэгджээ. 

 

Тус улсад 14 сая хүн өлсөж үхэх эрсдэлтэй байгаа талаар өнгөрөгч сард НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мэдээлсэн билээ.

 

Саудын Араб тэргүүтэй Арабын зөвлөл тус улсад эрхээ тогтоохыг санаархаж буй алан хядах "Хоути" бүлэглэлд агаараас өгч буй цохилтоо зогсоожээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин