Гей хүмүүсийн талаар роман бичсэн Хятад зохиолч ял авчээ
2018-11-21

БНХАУ-ын Анхуй мужийн шүүх гей хүмүүсийн бэлгийн амьдралын талаар өгүүлэх роман бичсэн зохиолч Лю гэгчид ял оноосон талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

Уг роман худалдаанд гарсны дараахан мужийн цагдаагийнхан номын зохиолчийг нь баривчилжээ. Шүүхээс Лю зохиолчид 10 жилийн хорих ял оноосон байна. 

 

"Мэргэжил" гэх нэртэй уг номонд гей хүмүүсийн бэлгийн амьдралын талаар нээлттэй бичиж, олон төрлийн зураг ашиглажээ.  Уг бүтээл борлуулалтад гарсан даруйдаа 7,000 хувь зарагдсан гэнэ. 

 

Тус улсын эрх баригчид бэлгийн цөөнхүүдийг хүлээн зөвшөөрдөггүй ба тэдэнтэй холбоотой мэдээлэл нийтэлсэн хүмүүсийг хатуугаар шийтгэдэг билээ. 

 

Лю зохиолчид ял оноосон явдалд хятадын интернэт хэрэглэгчид дургүйцлээ илэрхийлэх болжээ. Тэд "Ном бичсэнийхээ төлөө 10 жил хоригдох гэж үү. Арай их юм" хэмээв.  Зохиолч эр давж заалдахаар төлөвлөж буй талаар ойрын эх сурвалж нь мэдэгдлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
U LIKE THAT THIS IS GOD'S GIFT BIIONARURAL VIRUS
2018-11-22
Zocnin:
Niigemd ogooj myytai yum bicnij sonin bolgoj mongo ugaah gej bgaag ni hashir huatadiin tor zasag medej haryutslaga tootsson bna
2018-11-22