Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2018-11-22

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

 Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна.

 

2018 оны 11 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 19-24 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин