Ассад Москва хотноо айлчилж, Путинтэй уулзана
2018-11-22

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад ойрын хугацаанд ОХУ-ын нийслэл Москва хотноо төрийн айлчлал хийхээр болсон талаар "TASS" агентлаг мэдээллээ. 

 

 

Энэ талаар Москва хот дахь Сирийн Элчин сайд Рияад Хаддад Абхазид хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Сириэс ирэх хүндэт зочноо хүлээн авч, цаг үеийн асуудлаар ярилцлахаар төлөвлөж буй гэнэ. 

 

Ассад өнгөрөгч тавдугаар сард Сочи хотноо айлчилж, Путинтэй уулзсан билээ. Тэрбээр уг айлчлалын үеэр ОХУ-ыг Сирийн гол холбоотон" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин