Д.Хаянхярваа: Ерөнхийлөгч, Засгийн газар нийлж, парламентыг гацааж байна
2018-11-22

 

12:50 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны улсын төсөвт тавьсан хоригийг хэлэлцэхээр байлаа. Асуудлыг хэлэлцэх үед чуулганы хуралдаанд ЕТГ-ын дарга З.Энхболд орж ирээгүй байв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. 

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Би Засгийн газрыг огцруулах санал гаргасан нь Ерөнхийлөгчийн засаглалыг гацааж, парламентын засаглалаа авч үлдэх гэсэн юм. Үндсэн хуулийн бус арга хэрэглэж байна. Энэ парламентын засаглалаа авч үлдэхийн тулд энэ Засгийн газрыг огцруулах ёстой. Ерөнхийлөгч, Засгийн газар нийлж, парламентыг гацааж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа төрөөр тоглож болно. 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны улсын төсөвт хориг тавьчихаад хэлэлцэх гэхээр Засгийн газрын гишүүд картаа сугалаад гарлаа. УИХ-аар бойкот тавьдаг боллоо. Өөрөө хориг тавьчихаад хэлэлцэх гэхээр сайд нарыг хуралдаанд оролцуулахгүй байна. Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар сайд нар чуулганы хуралдаанд орж ирчихээд картаа сугалаад аваад явлаа. Өөрөө бүлгийн хуралдаанд оруулж, хоригийг хүлээж авахгүй гэхээр сайд нараа хуралдаанд оролцуулахгүй, бойкот хийж байна. Би энэ Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ гэж бодоод сууж байна. Засгийн газраасаа эхлээд дүрэмгүй тоглож байгаа юм бол УИХ-аа одоо тараая. Монголын төр өнөөдөр Засгийн газрын хэдэн сайд нараас болж шившгийн түүхийг бичиж үлдээж байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэж байна гэж үзэж байна. Учир нь бүхэлдээ хориг тавьсан гэсэн үг. Энэ хуулийг бүхэлд нь хориг тавина гэдэг нь хуулийг хүчингүй болго гэсэн үг. Энэ хуулийг хүчингүй болговол цаашдаа Монгол төр гацаад орно. Хориг тавих санаа байгаа юм уу, төрийг гацаанд оруулах санаа байгаа юм уу. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхэд хуралдаанд танилцахгүй байна. Тиймээс УИХ-ын Дэгийн дагуу "Хоригоо танилцуулаагүй байгаа нь хоригоосоо татгалзаж байна гэж үзээд дэмжихгүй явъя" гэсэн горимын санал гаргаж байна гэлээ. 

 

ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ

 

12:05 цаг:

 

УИХ-ын чуулган хуралдаан товлосон цагаасаа хоёр цаг хойшилж эхэллээ.  Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

 

Сонгуулийн дүнд байгуулагддаг Улсын Их Хурал болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар, тухайлбал Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин сонгогдож тангараг өргөн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн Улсын Их Хурлын гишүүнд хүлээлгэх энэ төрлийн хариуцлагыг хуульчлаагүй нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн байна хэмээн үзсэн юм.

 

М.Энхболд: Хориг хэлэлцэхэд сайд нар байлцах ёстой

11:30 цаг:

 

УИХ-ын чуулган товлосон хугацаанаасаа 1.30 цаг өнгөрсөн ч хуралдаан эхлээгүй байна. Гишүүдийн ирц бүрдээгүй учир УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийг тэр дундаа Засгийн газрын гишүүдийг хуралдаандаа орж ирэхийг шаардсаар байна. "Өнөөдрийн хуралдаанаар 2019 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэнэ. Хоригийг хэлэлцэхэд Засгийн газрын гишүүд байлцаж, гишүүдийн асуултад хариулах ёстой. Учир нь төсөв хэлэлцэж байна гэсэн үг" хэмээн сайд нарын нэрсийг дуудаж байна. 

 

Гишүүдийн ирц одоогийн байдлаар 48 хувьтай байгаа юм. 

 

М.Энхболд: Г.Занданшатар дарга сайд нараа дуудаж, чуулганы ирц бүрдүүл

 

 

11:05 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас эхлээгүй, товлосон хугацаанаасаа нэг цаг гаруй өнгөрөөд байна. УИХ-ын дарга М.Энхболд "Ирцэнд 35 гишүүн орсон байна. Гишүүд хуралдаандаа орж ирнэ үү, ирц бүрдүүлэх гэж нэг цаг хүлээж байна. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар сайд нараа хуралдаанд ирүүлж, ирц бүрдүүл" хэмээлээ. Одоогийн байдлаар чуулганы ирц 46.7 хувьтай байгаа юм. 

 

Ирц бүрдээгүйгээс чуулган эхлээгүй байна

 

10.30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх товтой ч, ирц бүрдээгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарыг гишүүдийн ирцээ бүрдүүлэхийг шаардаж, МАХН, бие даагч гишүүдийн ирц 100 хувь байгааг онцоллоо. 

 

Гишүүдийн ирцийн байдал одоогоор 40 хувьтай байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгээс Д.Эрдэнбат, Б.Пүрэвдорж нарын гишүүд чуулганы танхимд ирсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн шинэ дарга гишүүд рүү залгаж,  хуралдаандаа ирэхийг шаардаж байгаа бололтой.

Н.Энх 

Shuud.mn
Сонин хачин
Zochin.:
Ene gatsalt bol goliison shiren nuurtei hujaa Enkhboldoos bolj baigaan.ene hun mongold ih gai bolj baina.uhej baijil toroos zailah baih.uhsench suns ni neg hrseg nileen selguutseh baihdaa.hurdan zailaasai.gai hoo ymaa huur chini.
2018-12-17
Зочин:
Хаянхярваа Энхболд 2 албан тушаалаа авч үлдэх, 3-р ээлжээ хооллох гэж засгаараа эхлээд оролдоо биз дээ одоо өөрсдөө эргээд хариуцлагаа үүрэх хэрэгтэй
2018-12-06
Zochin:
Enhbold. Ortcor . Haynhyrvaataigaa. Yv.
2018-12-06
иргэн:
Буруу эрхэлслэн хүүхэд бухын хүзүүнээс хэцүү гэж үнэн юм даа. ХҮрэлсүхийг Австралиас хэн дуудаж авчраад ийм их гай зодоон үймээн дэгдээчихэв дээ. Хүрэлсүхийг өмөөрөөд байгаа хүмүүс шатахууны үнэ, долларын ханш, ЖДҮСангийн мөнгө тараалт, нүүрс, гадаадын тагнуул, хүн хулгайлах, цахилгааны ОО зогсолт, төрийн албан хаагчдын амь нас энэ бүгдийг хэн зохицуулах үүрэгтэйг мэддэг л баймаар юм. Үүргээ биелүүлээгүй тайлагнаж ч чадахгүй өөдөөс нь та нарыг ална аа гээд байхад дэмжээд байх юм. Удахгүй өөрсдөө юу ч хэлж чадахгүй нудраганы амт үзэх гээд байгаа юм уу хайшаа юм
2018-11-22
Иргэн:
ЭНЭ ГАЦАА БОЛ МИ.ЭНХ60ЛД, БУЗАР ҮЙЛДЭЛТ ХАЯН-ЯРВАА ХОЁРЫН БУЗАР САНАА ҮЙЛДЛЭЭС БОЛЖ БАЙНА ГЭЖ ДЭЭД ТЭНГЭР ОНЦОЛЖ БАЙНА.
2018-11-22
Иргэн:
Айлын эрхийн тэнэг сахилгагүй хүүхдүүд шиг л зөрүүдлээд бцгаах юм. Монголын улсын эрх ашигаа 1-т тавьж ажиллаачээ. Түүхэнд хамгийн муухайгаар бичигдэнэ шүү.
2018-11-22
Дөчин мянгатад төрж, өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, Ч.Сайханбилэг, тагнуулчин Хурц, У.Хүрэлсүх зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Харин Монголын хөдөө хээр талд өссөн Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Д.Бямбасүрэн, Н.Багабанди, П.Очирбат, Х.Баттулга, Ц.Нямдорж, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, геологич Хурц нарын голт зүрхэнд Монголынхоо төлөө, Монголчуудынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлийн гал бадамлаж байдаг гэдгийг АРДЧИЛЛЫН 30 жилд бид харлаа.
2018-11-22
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
2018-11-22
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2018-11-22
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
2018-11-22
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2018-11-22
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2018-11-22
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2018-11-22
Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .
2018-11-22
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2018-11-22
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
2018-11-22
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/
2018-11-22
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. /Бернард Шоу/
2018-11-22
Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. /Сократ/
2018-11-22
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/
2018-11-22
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/
2018-11-22
Тагнуулын байгуулагын чинь хийдэг хамгийн гол ажил нь Үндсэн хуулийн байгуулагыг хамгаалах явдал байдаг юм. (Нэрт хуульч М.Чимид)
2018-11-22
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/
2018-11-22
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төр өмчтэй байхыг, ард иргэд амины өмчтэй байхыг, хувийн өмчийн бүхий л хэлбэрийг устгахыг марксизмын үзэл санаа гэнэ. Усан тэнэг, үхэр монголчууд бид сүүлийн 200 жилийн туршид амины өмч, хувийн өмчийн ялгааг ойлгож чадахгүй эргүүтсээр явна. К.Марксын тодорхойлсноор бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэдэг байна. Тухайлбал, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал энэхүү өмч нь амины өмч болно. Харин 1000 хонио бусдаар маллуулвал бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжих бөгөөд ийм өмч нь хувийн өмч болдог байна. Өөрөө хэлвэл аливаа өмч нь бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжиж байна уу?, үгүй юу гэдгээс хамаараад эсвэл хувийн өмч, эсвэл амины өмч болдог байна.
2018-11-22
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараа) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм. Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болно. Монгол улс хөгжинө.
2018-11-22
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
2018-11-22
XX зуунд "Босцгоо дарлагдсан ардууд, боолчуудын ертөнц босцгоо" гэсэн сүрт дуу дэлхий дахинд цуурайтаж байсан бол XXI зуунд энэ сүрт аялгуу монголын тал нутагт цуурайтах боллоо. Коммунизмын (эрх чөлөөний) хий үзэгдэл монголоор тэнэж явна.
2018-11-22
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксизмын үзэл санааг баримтласан МАН (МАХН)-ыг 1990 онд ардчиллагсад бурханы оронд илгээсэн. Гэтэл Хүрэлсүх гэдэг танхай балмад эдгээд одоогийн МАН-ыг ах нам, ууган нам гэж ард түмний толгойг олон жил эргүүлж явна. Хэрвээ одоогийн МАН марксизмын үзэл санааг баримласан бол яах ч аргагүй ах нам, ууган нам гэж хэлж болно. Гэтэл одоогийн МАН бол марксизмын үзэл санаанаас урвасан, ардчиллын үзэл санааг баримтласан Америкийн захиалгат наманцаруудын нэг билээ.
2018-11-22
Хувийн өмчийг дээдэлсэн нийгэмд (улсад) ард иргэд нь, улс төрчид нь бүгдээрээ хувиа бодсон бэртэгчид болж хувирдаг бол төрийн өмч давамгайлсан нийгэмд ард иргэд нь, улс төрчид нь эх орныхоо төлөө тэмцэгчид болж хувирдаг. К.Маркс
2018-11-22
Марксизмын үзэл санааг тууштай баримтласан Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхуулж байна. Америк ардчиллын үзэл санааг тууштай баримтласан Монгол улс улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахууны бүрэн дампууралд орж, өрийн тулам болов.
2018-11-22
Zochin:
Хаянхярваа өөрийгөө л хичээ.Оюунхорол араас нь дагаад намирлаа. Энэ бол эх үүсвэр нь 65 тэрбумаас үүсэлтэй.60 тэрбумаар хууль бус сонгогдсон учир явцгүй нь ойлгомжтой боллоо.
2018-11-22
Зочин:
Энэ монголын төр гэдэг чинь одоо нэг хэсэг бүлэг,эмх замбараагүй хүмүүсийн цуглуулга болчихсон юмуу.Оюунэрдэнэ гэж нэг үл бүтэх этгээд монголыг төр засаггүй болгох гээд байгаа юмуу хаашаа юм.Жаахан замбараатай баймаар байна шүү
2018-11-22
Иргэн:
Айлын эрхийн тэнэг сахилгагүй хүүхдүүд шиг л зөрүүдлээд бцгаах юм. Монголын улсын эрх ашигаа 1-т тавьж ажиллаачээ. Түүхэнд хамгийн муухайгаар бичигдэнэ шүү.