Тусгаарлагдсан арлынхан Америк залууг нум сумаар харваж хөнөөжээ
2018-11-22

Энэтхэгийн Умард Сентинел аралд жуучлалаар очсон АНУ-ын иргэн амиа алдсан билээ. Жуулчныг тус арлын эзэд нум сумаар харваж хөнөөсөн юм. 

 

 

Тус арал дээр амьдардаг иргэд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж, омог болж амьдарцгаадаг гэнэ.

 

Амиа алдсан жуулчныг Жон Аллен Чау гэдэг ба 27 настай байжээ. Залуу ганцаараа завиар тус арлын эрэг дээр ирэхэд арлынхан нум сумаар тасралтгүй харваж, хөнөөсөн гэнэ.

 

Жон христийн шашны номлогч байжээ. Загасчид түүнийг уг арлын ойролцоо хүргэсэн аж. Тэрээр амиа алдахаасаа өмнө найздаа захиа үлдээсэн байна. Уг захианд "Шашин хэнийг ч ялгах учиргүй. Амаргүй ч гэсэн би тийшээ явлаа. Би тэдэнд зориулан бэлэг хүртэл авсан"  хэмээн бичжээ.

 

 

Орон нутгийн цагдаагийнхан жуулчин амиа алдсантай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, долоон хүнийг баривчилсан  гэнэ. 

 

Арлынхан өнгөрөгч 2006 онд далайн шуургаар эрэгт нь завьтайгаа ирсэн хоёр загасчинг мөн нум сумаар харваж хөнөөж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин