Мишель Обамагийн ном 7 хоногийн дотор 1.4 сая хувь зарагджээ
2018-11-22

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий, экс Тэргүүн хатагтай Мишель Обама энэ сарын 13-ны өдөр "Becoming" гэх нэртэй дурсамж номоо гаргасан билээ.

 

 

Тэгвэл уг ном энэ онд хамгийн ашиг орлоготой, хамгийн хурдан хугацаанд борлуулагдсан номоор тодорсон талаар www.dailymail.co.uk сайт мэдээлэв. 

 

Тэргүүн хатагтай бичсэн ном ганцхан долоо хоногийн дотор 1.4 сая хувь борлогдсон ба дахин хэвлэхээр болсон гэнэ.

 

Хатагтай Обама ийнхүү бүх номоо борлуулж, 65 сая ам.долларын ашиг олжээ. 

 

Их Британи, Герман, Франц, Финланд, Голланд, Денмарк болон Испани улсад уг ном "Шилдэг борлуулалттай ном"-оор шалгарчээ. 

 

"Becoming" ном худалдаанд гарсан эхний өдрөө 725, 000 хувь зарагдсан бол зөвхөн Герман улсад 100, 000 хувь борлуулагджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин