ОУХМ Ш.Түмэнцэцэгт туслах хандивын аяныг эхлүүлжээ
2018-11-22

 

Азийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгө, 3 хүрэл, Дэлхийн цомын мөнгө, хүрэл, Mongolia open тэмцээний 3 алт улсын 4 удаагийн аварга ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэгт туслах "Нэг сэтгэл" хандивын аяныг эхлүүлжээ.

 

Ш.Түмэнцэцэг 2018 оны Жакартад болон Азийн наадмын өмнөх бэлтгэлээр мөрөндөө хүнд бэртсэн. Улмаар түүний бэртлийг мөрний тойгны хальс урагдсан, мөр өргөдөг булчин тасарсан хэмээн олон улсын эм мэргэжилтнүүд оношилж яаралтай хагалгаанд орох заалт өгчээ. Хагалгааны зардал нийт 30 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Иймд тамирчны хагалгааны зардалд туслах хандивын аяныг эхлүүлсэн бөгөөд Хаан банк 5517070000, Төрийн банк 340004020179 дансанд хандив өргөх боломжтой юм. 

 

ОУХМ Ш.Түмэнцэцэгийн хувьд энэ жил олон улсын 8 тэмцээнд өрсөлдөх байснаас долоод нь өрсөлдөж нэг мөнгө, 6 алтан медаль аваад буй. Түүний өнжсөн тэмцээн нь ДАШТ байв. Уг тэмцээнийг өнжих шйидвэрийг Спорт анагаах ухааны төв, МЧБХ, багш дасгалжуулагчид гаргасан байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МЧБХ гэж газар байгаа биз дээ, шал хэрэггуй бараг сенеж байгаа терлеер баахан хун явуулж явуулчихаад, гэмтэж бэртэхээр нь таних аа больчихдог байж таарахгуй шуу дээ
2018-11-26
dsn:
holboodiin erunhiilegch nar bugd hurungu mungutei tomchuud baidag bish uu? ter tusmaa Asa Bold nart ene mungu yuch bish bailguidee gantshan setgel l dutaj bgaa bhdaa! tsaashidaa mungund setgeltei bish, tamirchiddaa setgel gargaj chadah erunhiilegchuud songoh heregteidee! er n erh medleer shuud erunhiilegch tavidag yvdliig n bolih heregtei yum bish uu!?
2018-11-23
zochin:
Medeellee todorhoi bichij bmaar yumaa. Hamgiin suuld l Chuluut buhiin tamirchin gedgiig n medlee shte ...... kkkkk
2018-11-22
Зочин:
Энэ мунадаг тамирчидаа Олон улсын эрүүл мэндийн даатгалд хамруулах хэрэгтэй ш тэ. Манайд орж ирээд 10 гаруй жил болж байгаа National life insurance даатгалд хамрагдвал доод тал нь ийм тохиолдолд 50 сая төгрөг гаргах боломжтой гэж байна лээ.
2018-11-22