40 гишүүн чуулганд суухгүй гэдгээ илэрхийлснээр УИХ-ыг чадамжгүй болсныг нотлов
2018-11-22

 

УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрох хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлж 40 гишүүн гарын үсэг зурсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын УИХ-ын гишүүд өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: "Үндсэн хуулийн цэц хүртэл М.Энхболд гэдэг хүний өмнө хүчин мөхөстөж байна. М.Энхболд хүнээс болж улс төрийн тогтворгүй байдал үүсч байна. МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс гэж би харж байна. Бүлэглэл нь тусдаа, төр нь тусдаа байх ёстой. М.Энхболд гэдэг нэр хүнд нь уначихсан, төрт ёсны зарчмаасаа гажчихсан байгаа хүнээр парламентыг удирдуулж явах боломжгүй гэж харж байна" гэв.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "60 тэрбумын хэрэг өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа. Нээлттэй сонсгол хийхийг шаардсан болов хийхгүй байгаа. Ийм УИХ-ын даргатай байхыг бид дэмжихгүй. УИХ-ын даргыг огцортол УИХ-ын 40 гишүүн чуулгандаа суухгүй" хэмээв.

 

УИХ-ын гишүүн Л.Болд: "АН-ын улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Харин бид хууль зөрчсөн УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр санал нэгдэж зогсож байна. Монголын төрийг буруу замаар хөтлөөд явах бололцоо байх ёсгүй. Ирц бүрдэх ямар ч нөхцөлгүй болгож боёкот зарлаж байна" гэв.

 

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүйн улмаас 12 цагт хуралдаан эхэлсэн боловч Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж чадалгүй хоёр цагийн завсарлага авлаа. АН бүлгийн зүгээс УИХ-ын даргыг бүх гишүүдээ хуралд суулгахыг шаардлаа. 

Б.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13
иргэн:
арайчдээ хэлэх муу үг алга
2018-12-13
Ард:
Гөлөгнөөс гарах үг дээ
2018-11-23
Zochin:
Arai dendnee. Taltsaj huvaagdaj bolno. Teglee geed huulia deedleh heregtei
2018-11-23
зочин:
Маш зөв шийдвэр, энэ улс оронд ганц гай болж улс орныг ийм бйдалд хүргэчихээд яагаад ч суудлаасаа хөдлөхгүй байгаа энэ хүнийг давын өмнө зайлуулах хэрэгтэй, тэгэж байж бид дараагийн асуудлаа шийднэ, Эх орноо гэсэн сэтгэлтэй түшээд өнөөгийн байдлаар 40 байна.
2018-11-22
Zochin:
Намын даргаа.Та намын бодлогын ЗГ-ын бодлогын эсрэг санаатай үйлдэл хийж буй хүмүүст улс төрийн хариуцлага тооцож намын гишүүнээс хөөгөөч.Ж нь:Цогзолмаа,сахал Бат-Эрдэнэ гэх мэт.Сул гишүүн болоод л явна биз.
2018-11-22
Zaluu:
Enkhboldoo dorduulna daa,
2018-11-22
зочин:
Х.Баттулга ерөнхийлөгч,М.Энхболд дарга,УХүрэлсүх сайд гурвуулаа огцрох хэрэгтэй.Женко,топор 2 нийлж ард түмнээ доромжилж байгаад маш харамсалтай бна даа.
2018-11-22
зочин:
М.Энхболдоос илүү уих дорга болох хэн байна.байхгүй шүү дээ.бүгд хөдөөний тэнэгүүд.
2018-11-22
иргэн:
арайчдээ хэлэх муу үг алга
Ард:
Гөлөгнөөс гарах үг дээ
МАШ ЗӨВ:
ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦ
2018-11-22
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-22