Трампын ханхүүг хамгаалсан мэдэгдлийг ХОШИН ШОГ гэлээ
2018-11-22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр учир битүүлэг байдлаар амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггигийн хэрэгт Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман холбоогүй хэмээн мэдэгдсэн юм.

 

 

Уг мэдэгдлээс нэг долоо хоногийн өмнө АНУ-ын Тагнуулын газар сэтгүүлчийн аллагын захиалагчийг ханхүү гэх дүгнэлтийг гаргасан билээ.

 

Трамп ийнхүү албатуудынхаа үгээс зөрсөн явдалд Туркийн эрх баригчид сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн талаар "www.theguardian.com" сайт мэдээлэв. 

 

Туркийн эрх баригч намын дэд дарга Нуман Куртулмуш хэвлэлийнхэнд "Трампын хийсэн мэдэгдэл яг л ХОШИН ШОГ байлаа" гэж хэлжээ.

 

Трамп Саудын Арабыг гол холбоотноо хэмээн мэдэгдэж, эцсээ хүртэл ханхүүгийн талд зогсохоо амласан юм.э

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хан хүүг өмгөөлж хамгаалсанаар Трамп өөрөө алан хядагчаас ялгаагүй алуурчин. Наймааны олзоо алдахгүй гэж нүүрээ ширлээд хан хүүгийн хошногыг долоохоос буцахгүй гүйж байна даа.
2018-11-22