“ДЦС-4”-т сургалт болжээ
2018-11-23

 

 

Зарим мэдээллийн сайт болон олон нийтийн сүлжээгээр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д осол, гэмт хэрэг, зөрчил гарсан мэтээр буруу, ташаа мэдээлэл өчигдөр /2018.11.22/ цацагдсан. 

 

Тус станцын байрлалд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалтын төлөвлөгөөний дагуу Улсын онц чухал объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдыг чадваржуулах, дадлага, туршлага хуримтлуулах зорилгоор команд-штабын үзүүлэх сургуулийг зохион байгуулсныг ийнхүү ташаа мэдээлжээ.

 

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК нь улсын онц чухал объект бөгөөд хамгаалалтын үүргийг Дотоодын цэргийн алба хаагчид гүйцэтгэдэг. Тиймээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг команд-штабын сургуулийг энэ удаа тус станцын байрлалд зохион байгуулсан аж.

 

Команд-штабын үзүүлэх сургуульд Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгуулллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын холбогдох алба хаагчид, цахилгаан станцын удирдлага, ажилтнуудын төлөөлөл оролцсон байна.

Shuud.mn
Сонин хачин