Диснейгийн Талархлын баяраар задруулсан БЭЛЭГ
2018-11-23

"Дисней" компани 1994 оны тавдугаар сард нээлтээ хийж байсан "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киног шинэчлэн дахин дэлгэцнээ гаргахаар болсон талаар өнгөрөгч онд мэдэгдсэн билээ.

 

 

Тэгвэл тус бүтээлийн анхны албан ёсны трейлер өчигдөр Талархлын баяраар нийтийн хүртээл болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээлэв.

 

Кино болон хүүхэлдэйн киноны үйл явдал яг ижилхэн ба эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт үзэхэд уйдахааргүй гэнэ.

 

 

Гол дүр арслангийн зулзага бамбар болох Симбад жүжигчин Дональд Гловер, харин араатны хаан арслан Муфасад жүжигчин Жамес Эрл Жонес дуу оруулжээ. Харин киноны дууг нэрт дуучин Бейонси дуулсан байна. 

 

Уг бүтээл 2019 оны долоодугаар сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийнэ. 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин