Хотын дарга С.Батболд үлдэх үү, явах уу?
2018-11-23

 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Хотын дарга С.Батболдыг огцруулах хүсэлтийг намынхаа Удирдах зөвлөлд оруулсан. Удирдах зөвлөл бүтэн өдөржин хуралдаж, санал хурааснаар олонхын саналаар Хотын даргыг огцруулах шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг НИТХ хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах ёстой бөгөөд өнөөдөр хуралдаж, түүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Харин түүнийг НИТХ-ын төлөөлөгчид үлдээх үү эсвэл явуулах болов уу.

 

2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, С.Батболдыг хотын даргаар сонгосон. Тэрбээр,  нийслэлийг аз жаргалтай хот болгож, агаарын бохирдлыг бууруулах Утаагүй хот 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн хүүхдийн төрөлжсөн эмнэлэг шинээр барих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийхээр тусгасан мөрийн хөтөлбөрөө нийслэлчүүдэд танилцуулж, НИТХ-аар батлуулж байв. Тэр өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд юу хийсэн бэ. Саяхан НИТХ-ын хуралдаанаар Хотын даргын ажлыг 80 хувьтай гэж дүгнэлт гаргасан. Гэхдээ,

 

Нийслэлчүүд бид өнөөдөр хэр зэрэг аз жаргалтай байна вэ. Жилийн жилд ярьж, нам бүрийн мөрийн хөтөлбөрт багтдаг утаа арилсан уу. Өнгөрсөн хугацаанд нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн. Утаа бол үе үеийн Засаг дарга нар болон улстөрчдийн мөнгө олох хэрэгсэл байсаар ирсэн. Хотын дарга С.Батболд ч бас тэдний нэгэн адилаар утааг шийдэж чадсангүй.  Төвлөрөлийг сааруулах, дэд бүтэц хөгжүүлэх чиглэлээр мега төслүүд хэрэгжүүлдэггүй юм аа гэхэд эхлүүлэх боломж байсан, тэр бас л хэрэгжүүлж чадаагүй. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулна гэсэн ч өнөөдөр захын дүүргүүдэд гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд байсаар хэдэн мянган хүүхэд цэцэрлэггүй, цоожтой хаалганы цаана үлдсэн хэвээр. Түүний хийсэн ажлаас тодотгоод харах нэг зүйл бол нийслэл хот анх удаагаа өргүй хот болсон явдал. Хот өргүй болсноор нь өөрийгөө пиардаж, дөвийлгөх биш Хотын даргын хийх ёстой ажлынх нь нэг байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ. С.Батболдод аз жаргалтай Улаанбаатарын суурийг тавих хангалттай боломж байсан. Удахгүй тэр, 2 жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгээ тэр тайлагнана, ингэхдээ цаасан дээрх олон тоо, баримт харуулах нь ойлгомжтой. Гэхдээ долоон буудлын Должин, Багануурын Батаа, иргэн миний амьдралд наалдацтай, түгжрэлгүй, утаагүй, дэд бүтэц нь хөгжсөн, түүний амласан аз жаргалтай Улаанбаатар хаана байна вэ. Их хотын иргэн миний амьдралд лав өөрчлөлт гарсангүй. Иргэн би өглөө ажилдаа явахдаа, орой гэртээ харихдаа түгжирнэ, хотын иргэний хувьд төрийн байгууллага, эмнэлэгээр үйлчлүүлэх гэж цаг, заваа барсаар л байна. Яг л өмнөх Хотын дарга нарын үед нийслэл ямар байсан, тиймээрээ л байна. Ийм байхад өөрийгөө Аз жаргалтай Улаанбаатарыг бүтээсэн гэж хэлнэ гэж бодож байгаа бол эндүүрэл. Таны бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааны дөрөвний гурав нь өнгөрчихсөн байхад, шидтэн биш л бол ирэх нэг жилийн хугацаанд Улаанбаатарыг аз жаргалтай хот болгоно гэдэг юу л бол.

 

Саяхандаа Туушин зочид буудлын үүдний шатыг нурааж,  явган зорчигчийн зам чөлөөлж байгаа ажлаа бараг бүх телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Яг үүний өмнөхөн Хотын даргын ” бичлэг амнаас ам дамжин, давслагдан тархсан нь түүнийг туушиндах зориг оруулсан гэх юм билээ. Үнэн хэрэгтээ явган зорчигчийн зам чөлөөлөх шийдвэр өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлийн үед гарсан шийдвэр байсан, харин эр хүн гэдээ батлахын тулд хийсэн гэх яриа ч Хангарьд ордонд жиг, жуг гэлцэнэ лээ. Аль нь ч байсан өөрийнх нь талаар нууц бичлэг байгаа гэх яриа амнаас ам дамжиж байх зуур хэдэн жилийн өмнө гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээд эхэлсэн нь гайхмаар.

 

Ямартай ч гурван жил нийслэлийг удирдаж буй С.Батболдыг огцруулах эсэхийг өнөөдөр НИТХ шийднэ. НИТХ-ын төлөөлөгчид ямар шийдвэр гаргахаас үл хамааран С.Батболдод нийслэлчүүд дүнгээ тавьчихсан гэдгийг тодотгоё. Хэрэв нийслэлчүүд сайн үнэлгээ тавьсан бол өнөөдөр түүнийг огцруулах асуудал хөндөгдөхгүй байсан биз ээ.

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale +393512615163:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. What'sApp Contact : +393512615163 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The WorldWide. Order Your Blank ATM Card Now. Email Address : carolblankatmcard@gmail.com Hangout Contact : carolblankatmcard@gmail.com What'sApp Contact : +393512615163 I Also Contacted The Dark Web Blank ATM Cards Company. (The Official Automatic Teller Machine) I Also Order An Automatic Blank ATM Card. They Ask For Payment And I Sent $2,800USD To The Dark Web Blank ATM Cards Company Through Bitcoin. They Also Sent Me The Automatic Blank ATM Card. I Have Used It To Get $90,000 USD. I Order The Blank ATM Card That Has The Limit Withdraw Of $20,000 Daily. The Dark Web Is Selling Out An Automatic Blank ATM Cards To Every Interested Buyers All Over The World Wide.
2022-12-01
Их хотын иргэн:
ХОЛ ЗАЙЛ... МУ-ЫН НИЙСЛЭЛ БОЛОХООС ТӨВ АЙМГИЙН НЭГЭН СУМЫН НЭГЭН БАГИЙН ТӨВ БИШ ШҮҮ ДЭЭ.. ТОЛГОЙ ЧИНЬ ЖИЖИГДЭЖ БАЙНА. ХОЛЫН ХОЛ ЗАЙЛ...
2018-11-24
Энэ тийм Гомо юм уу
2018-11-24
nymaa:
Hot bohir baigaa ni hotiinhon bidnii zavaaniih hedheh minuutiin omno hotiin zavaan, hogtoi baigaag gaihaj baican hun maani nadaac jaahan holdoj ochood nucee nylaital niichiheed hamraa garaaraa archaad heneggui zogcoj baih um, tiim huntei uu yarih bilee dee. Hotii irged dotor iim humuuc neg bish baigaa bolohoor hot yaj tsever baih vee hetsuu baina daa
2018-11-23
nymaa:
hot hogondoo daragdaad baliar baigaa ni irgen bidnii hariutslagaguigeec l bolj baigaa. Hot muuhai baina gej yarid bagaa humuuc yariad baj baigaad l jaahan tsaash yavaad l nucaa nyalaital hiichih um daa teheer yaj tsever baih vee dee hoorhiic mini.
2018-11-23
Хотын хог хэрээсээ хэтрээд байна. Бохир байна. Зам талбай засаад буулгасан ажлаа эргүүлэн засаж өгөхгүй хэцүү байна. Хорооллын дундах авто зам зүлэг байгууламжийг сайн цэвэрхэн байлгамаар байна.
2018-11-23
зочин:
Энэ Су.Батболдтой байгаад байвал энэ түгжрэл, утаа, ядуурал буурахгүй,,,Зоригтой, хурдтай ерөнхий сайдаас дэмжлэгтэй хүн хотыг удирдаж байж ажил хийнэ шүү дээ, 60 тэрбумын Батболдыг үлдээгээд яах вэ бид,,,,
2018-11-23
irgen:
shidten bish l bol hotiin utaa, tugjrel chini 4jiliin dotor arilahgvi chinii bichseneer, 2030onoos gaigui bolj magadgui, bi ulaanbaatar hotiin irgen bn, ene hun harinch gazar chuluulj oron suutsnii dund negch gazar uguugui, olon tsetserlegt hureelen baiguulah geed zutgej yawna, bat-uuliin ued gazar chuluulj bsniig medehgvil yum bn shuu tiim l yum bol hotiin darga bhdaa hiih ni yasan yum, mungu awch bichsen chini medegdeed bn setguulche
2018-11-23
AN yugaa zarahgui shuu.
2018-11-23
зочин:
МАН буруу ишилсэн сүх шиг даргатай болсоны горч ёстой гарч байнадаа
2018-11-23
nymaa:
hot hogondoo daragdaad baliar baigaa ni irgen bidnii hariutslagaguigeec l bolj baigaa. Hot muuhai baina gej yarid bagaa humuuc yariad baj baigaad l jaahan tsaash yavaad l nucaa nyalaital hiichih um daa teheer yaj tsever baih vee dee hoorhiic mini.