НИТХ-ын ирц хүрээгүй тул хойшилсоор байна
2018-11-23
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Хотын дарга С.Батболдыг огцруулах хүсэлтийг намынхаа Удирдах зөвлөлд оруулсан. Удирдах зөвлөл хуралдаж, санал хурааснаар олонхын саналаар Хотын даргыг огцруулах шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг НИТХ хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах ёстой бөгөөд өнөөдөр хуралдаж, түүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан өнөөдөр 08.30 цагт эхлэх байсан ч ирц хүрээгүй тул одоог хүртэл эхлээгүй байна. 

 

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан "Өнөөдөр 08.30 цагт хурал зарласан, цугларахгүй л байна. Ерөнхий сайд бичгээ ирүүлсэн. Хуулийн хугацаагаар 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Ер нь бол төлөөлөгчдийн л бүрэн эрх. Нийслэлийн Засаг даргын 2018 оны үндсэн чиглэлийг хангалттай гэж дүгнэсэн байгаа. Одоо бол Ерөнхий сайдын ирүүлсэн саналыг хэлэлцэнэ. Ерөнхий сайдын асуудал бол НИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал. Намын удирдах зөвлөл дээр ярьсан асуудлыг танилцуулах байх. Би 45 хүний бүрэн эрхийг төлөөлж чадахгүй учраас Засаг даргын огцруулах эсэх шийдвэрийн талаар хэлж мэдэхгүй юм. Энэ бол хамтын шийдвэр байдаг учраас Ерөнхий сайдын ирүүлсэн саналыг хурал авч хэлэлцэх гэж байна" гэв.

 

НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан ир хүрэээгүй шалтгаанаар эхлээгүй байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
60 тэрбумынханаас бүрмөсөн салж байж л цааш шударга ёс яригдана шүү
2018-11-23
Зочин:
Бүгдийг нь буцааж татах хэрэгтэй.
2018-11-23
харамсаж байна:
ЭНЭ гишүүдийг бид л сонгосон шүү
2018-11-23
зочин:
эхлээд хуралдаан огцруулаад шийдээд өгөөчээ
2018-11-23