Шилдэг хэсгийн төлөөлөгчийг “УАЗ-469” автомашинаар шагнав
2018-11-23
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” арга хэмжээ энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт боллоо.  

 

 

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 17 хэсгийн төлөөлөгч мэдлэг, ур чавдараа сорин өрсөлдсөнөөс Архангай аймаг дахь  Цагдаагийн газрын Өндөр-Улаан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Мөнхтулга тэргүүн байрт шалгарч, “УАЗ-469” автомашинаар шагнууллаа.

 

 

Дэд байрт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ноён сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Дөлгөөн шалгарсан юм. Тэрбээр өмнө жил зохион байгуулагдсан “Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар тэмцээнд дэд байр эзэлсэн амжилтаа ийнхүү бататган, мотоциклийн түлхүүр гардсан юм. Гутгаар байрт Увс аймаг дахь Цагдаагийн газрын Түргэн сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Батзориг шалгарч иж бүрэн компьютерийн эзэн болов.

 

 

Алба хаагчдыг хууль, эрх зүйн мэдлэг, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, ерөнхий мэдлэг, гадаад хэл, компьютерийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт, логик сэтгэлээ IQ чадвар зэрэг мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан 10 төрлөөр өрсөлдүүлж шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулсан юм.

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нарын албаны хүмүүс оролцов.

Shuud.mn
Сонин хачин
Эхний 10т орсонуудад нь адилхан машин өгөх ёстойшдээ,ялгаад байхдаа яадаг юм бэ, өчнөөн олон хоног бэлдэж холоос ирсэн байгаашдээ
2018-11-26
Зочин:
Залууст урам өгсөн сайхан ажил болжээ.
2018-11-25
шоу:
шоудахаа боль ард түмэн тэнэг гэж бодсоор Дарга нарыг хамгаалдаг цагдааг бүү шагна ард түмний төлөө цагдааг харин урамшуул
2018-11-25
obgon:
Энэ хутгуур Нямдоржоо төрөөс зайлуул, багс ухагч урвагч
2018-11-25
Юун 469 вэ орчин үеийн ланд 200 өгөх хэрэгтэй
2018-11-25
vfh:
ХУВЬД НЬ МАШИН ӨГӨӨД БАЙГАА ЮМУУ. АЛБАНД НЬ ӨГӨӨД БАЙГАА ЮМУУ
2018-11-24
Ямар сайдын үед ингэж шагнадаг байлаа даа. Болж дээ цагдаа нарт бас ингэж шагнуулах эрх нь байгаа
2018-11-24
mashin mototsikli yahab alband hereglene .Oorsdod ni 3jiliin tsalin ogohgui dee
2018-11-23
иргэн:
Машин, мотоцикл, компьютер авсан мөнгөөр нь шагнах хэрэгтэй байжээ.
2018-11-23