Шинэ гэр ба байр авахад сайн
2018-11-25

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 25. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 17. Адъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.  

 

Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.  

Shuud.mn
Сонин хачин