Селин Дион: Би эцсийн амьсгалаа хураах хүртлээ нөхөртөө үнэнч байна
2018-11-25

Дуучин Селин Дион “Stellar”сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна.

 

 

-Тантай ярилцах боломж олдсонд туйлаас баяртай байна?

 

-Надад ч гэсэн. Их удаан хугацааны дараа бүрэн хэмжээний ярилцлага өгч байна. Тиймээс бага зэрэг сандарч байна.

 

-Таны нөхөр Рене Ангелил таалал төгсөөд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. /Канадын хөгжмийн продюсер тэрээр өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сарын 14-нд хоолойн хавдрын улмаас 73 насандаа таалал төгссөн?

 

-Тиймээ. Тэр минь миний хажуунаас нисэн одоод хоёр жил болжээ. Хүмүүст хоёр жил их хугацаа мэт санагдаж магад.  Харин надад өчигдөр мэт тодхон санагдаж байна. Өнөөдрийг хүртэл асар том уй гашуугаа тайлах гэж хичээж явна.

 

-Хүүхдүүдийнхээ төлөө та хатуужилтай байх учиртай?

 

Үнэн. “Хүүхдүүдийнхээ өмнө хатуужилтай бас эрч хүчтэй байгаарай” хэмээн тэр минь захисан. Би түүнийхээ захиасыг нэг хэсэг умартаж, уйтгар гунигийн далайд шумбасан. “Ухаан орооч” гэх шиг тэр минь зүүдэнд ирэх болсон учир би өмнөх шигээ эрч хүчээр өөрийгөө цэнэглэх болсон. Өөрчлөлт минь хүүхдүүд минь үнэхээр таалагдаж байгаа. Аавыг нь орлож чадахгүй ч хүүхдүүдээ ээжийн хайр халамжаар дутаахгүй.

 

 

-Таны нөхрийн сүүлчийн хүсэл “Селин Дион насан эцэслэх хүртлээ тайзан дээр байх ёстой” гэж сонссон. Хэдий та уй гашуугаа тайлж чадахгүй байгаа хэдий боловч нөхрийнхөө хүслийг үргэлжлүүлж байгаа.  Лас Вегас даяар таны дуу хоолойг сонсон, уярч байгаа?

 

-Түүний сүүлчийн хүсэл үнэхээр хэцүү байсан. Би тайзнаа эргэн гарахыг хүсээгүй. Гэхдээ түүнийхээ гараас атгаад амласан учир эргэн тайзнаа гарсан.  Нөхөргүйгээр тайзнаа гарах яг л “албадан шахалт” мэт санагдаж байсан. Гэхдээ тайз намайг санасан бас би тайзаа санасан гэдгээ ухаарсан. Сонсогчид ч гэсэн намайг санасан байсан. Тиймээс л би дахин зоригтойгоор дуулж эхэлсэн. Тэр минь намайг тайзаа үгүйлж байгааг харсан учир л эцсийн хүслээ зөвхөн надад зориулан хэлсэн байх.

 

-Тайзнаа гарахтай таныг нөхөртэйгээ ярилцдаг гэж сонссон?

 

-Би нөхрийнхөө гарын хэвийг хийлгэсэн. Тэгээд тоглолт болохоос цагийн өмнө нөхрийнхөө гарыг бариад л өмнөх шигээ ярилцдаг.

 

 

-Хөвгүүд тань хэрхэн аж төрж байна?

 

-Тэдэнд минь хэцүү байгаа. Аав нь тэдний хувьд амьдралынх нь хамгийн бат хана, багана учир.

 

-Нэг хэсэг хэвлэлээр таныг найз залуутай болсон хэмээн бичих болсон. Энэ талаар?

 

-Би эцсийн амьсгалаа хураах хүртлээ үнэнч байх болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шал худал мэдээлэл байна. Тэрбээр найз залуутай болоод байгаа!!!!
2018-11-27
Хүн байхын учир гэж энэ дээ...
2018-11-27
Aguu hooloi.Bas emegtei hunii, eh hunii, ehner hunii bie ee avch yavahiin ulger duurail bolson tom duuchin.Manaihan zarim n 49 honog n boloogui baihad banzaldaad ehelsen baidag.Ene huniig uursud shigee bitgii bod hagas zerleguudee.
2018-11-27
Дэлхий даяар сая сая хүн зөвхөн түүний хоолойг сонсох гэж хэчнээн доллар ч хамаагүй төлөхөд бэлэн байхад бид энд юм мэдэхгүйгээ гайхуулж бодол уралдуулаад ч яах билээ дээ хэхэ
2018-11-26
лол:
Celine bol gaihaltai duuchin shuu duug deed zergiin medremjeer amiluuldag shu ! zuirleh ch yum bish
2018-11-26
Чам шиг хөгширсөн сэтгэлгээтэй юмнууд үүнийг ойлгохгүй л дээ малаа
2018-11-26
тэнгүүдийн тэнгтэж байгааг хараарай та нар энэ хуний дуулхийг ойлгохгуй мэдлг чинэ хурэхгү
2018-11-26
Medeej
2018-11-26
Saihan hudalaa zalvaa hariidaa
2018-11-26
Иргэн:
Хөгшин авгайг тоох шч үгүй биз дээ
2018-11-25
Чам шиг хөгширсөн сэтгэлгээтэй юмнууд үүнийг ойлгохгүй л дээ малаа
Aguu hair, sain hani hezee ch martagdaggui:
Yg tuun shig hun haana ch bhgui. saihan hariult bn.
2018-11-25
Тэнэг
2018-11-25
Тэнэг,,,.
2018-11-25
ug:
Тэгэхгүй гээд чи хаа холдох вэ дээ?
2018-11-25
Тэнэг
Тэнэг,,,.