Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
2018-11-26

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 30-ны өдөр болно. Нэр бүхий иргэд  Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын Их Хурал нь 2018 оны 62 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлаж улмаарҮндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ.

 

Үндсэн хуулийн цэцдунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд УИХ-ындээрх тогтоолнь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

 

Энэхүү дүгнэлтийгУлсын Их Хурал хүлээн авч хэлэлцэж улмаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тогтоол гаргажээ. ИймээсҮндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар уг маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэхээр боллоогэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин