Сөүл ИНТЕРНЭТГҮЙ болжээ
2018-11-26

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо “KT” корпорацийн баыранд гал гарсан талаар "www.koreaherald.com" агентлаг мэдээллээ. Энэхүү үйл явдлын улмаас нийслэл хотын баруун хэсэгт интернэт тасарсан гэнэ. 

 

 

Тус корпорацийн оффис Ахён дүүрэгт байрладаг ба орон нутгийн цагаар 23 цагийн орчимд гарчээ.  Гал сөнөөгчид галыг 10 цагийн дараа бүрэн унтраажээ. 

 

Гал асахтай зэрэгцэн Гоян  хотын иргэдийн гар утас болон интернэт тасарсан ба “KT” операторын  кредит картаар үйлчилгээ үзүүлдэг дэлгүүр зэрэг үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа мөн тасалджээ.

 

Галын шалтгааныг тогтоохоор мөрдөгчид ажиллаж эхэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин