ВИДЕО: Үндэсний инновацийн шагнал гардууллаа
2018-11-26

Засгийн газрын шийдвэрээр шилдэг инновацийн бүтээлүүдэд шагнал олголоо. Үндэсний инновацийн шагналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.

 

Энэ жил хоёр бүтээгдэхүүн, бүтээлд Үндэсний инновацийн шагналыг олгож байна. Шагналыг 60 сая төгрөг дагалдаж буй аж.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

“Гарааны ветбиотек” компанийн “Делтамон Пу-Рон” /малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй дусаалга эм/ бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”

 

 

“Ай Түүлс” компанийн “Дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ” бүтээлд “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-ийн шагналыг олголоо.

 

Манай эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвил амжилт, ололтоор дүүрэн байж, дэлхийн түвшний чансаатай олон арван бүтээл туурвин, эх орныхоо хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулахуйц шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргасныг Ерөнхий сайд онцоллоо. Мөн шинэ мэдлэг, технологийг зах зээлд нэвтрүүлсэн, шинийг санаачлагч, зохион бүтээгч, аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, санаачлагыг дэмжих, олон нийт, залуу үед үлгэр дууриалал болгох, бизнес эрхлэгчдийг шинэ амжилтад уриалж, шинэ технологи, инновацийг хөгжүүлэхэд Засгийн газраас өгч буй энэ шагнал чухал ач холбогдолтой юм гэв.

 

Монгол Улсын Засгийн газар улс орны ирээдүйн хөгжлийн гарц бол шинжлэх ухаанд суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх явдал гэж үзэж үйл ажиллагааны хөтөлбөртөө шинжлэх ухаан, инновацид зарцуулах төсвийн санхүүжилтийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлэх зорилт тавьж буй. 

 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Маш сайн байна эрдэмтэд ээ дэмжээд байгаарай их зүйл гарна .
2018-11-27
Natsagnyam gej nuhur bsan tee
2018-11-26
Unen bullshit
2018-11-26
Иргэн:
САЙХАН ЗАЛУУС, АМЖИЛТ
2018-11-26