Энэ долоо хоногт болох ДӨРВӨН чухал ҮЙЛ ЯВДАЛ
2018-11-26

Их Британийн “ВВС” агентлаг шинэ долоо хоногт болох чухал таван үйл явдлыг онцолжээ.

 

Ханхүү АЛУУРЧИН нэрээ цэвэрлэж чадах уу

 

 

Юу болох вэ?

 

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо энэ баасан гаригт эхлэх дэлхийн хүчирхэг эдийн засагтай орнуудын "Их 20" дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах билээ.

 

Яагаад чухал вэ?

 

Уг дээд хэмжээний уулзалтад Саудын Араб улсыг төлөөлөн угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман оролцохоо өнгөрөгч долоо хоногт мэдэгджээ.

 

Ханхүүг Туркийн Инстанбулын Саудын Арабын консулын газарт амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггигийн хэрэгт холбоотой гэж буруутгаж буй юм.  АНУ-ын Тагнуулын байгууллага ханхүүг сэтгүүлчийн үхлийн буруутан гэх дүгнэлтийг гаргаад буй. Гэхдээ уг дүгнэлттэй эсрэг байр суурьтай буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ. 

 

Арлын цахилгааны гэрлийг унтраана

 

 

Юу болох вэ?

 

Британийн алслагдсан арлын цахилгаан эрчим хүчийг унтраахаар боллоо.

 

Яагаад чухал вэ?

 

Их Британийн Сарк гэх аралд 500 орчим хүн амьдардаг юм. Энэ баасан гаригт арлын цахилгааныг унтраажээ. Уг арлыг гэрэлтүүлэхэд улс ихээхэн хэмжээний мөнгө гаргадаг учир уг шийдвэрийг гаргасан аж. Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

 

Хэн ялах вэ 

 

 

 

Юу болох вэ?

 

АНУ-д энэ сарын 6-нд завсарын сонгууль зохион байгуулагдсан  билээ. Сонгууль дуусаад гурван долоо хоног өнгөрсөн ч өнөөг хүртэл Миссисипи мужийн ялагчийг тодруулаагүй байна. Өнөөг хүртэл эрх баригч "Бүгд Найрамдах" болон сөрөг хүчин "Ардчилсан"  намын аль нь ялалт байгуулах нь тодорхойгүй байна. 

 

Яагаад чухал вэ?

 

АНУ-д Конгрессын завсрын сонгууль болж, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг нь сонголоо. Үүнтэй нэгэн зэрэг 46 муж улсын хууль тогтоох байгууллагуудын 6073 гишүүн болон 39 муж улс, нутаг дэвсгэрийн захирагчдыг сонгох сонгууль болж өнгөрсөн юм. Сонгуулийн дүнгээр бүгд найрамдахчууд Конгрессын дээд танхим болох Сенатад олонхийн байр сууриа хадгалж үлдэж чадсан бол Ардчилсан намынхан доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд 218-аас дээш тооны суудал авснаар олонх болсон төдийгүй 22 муж улсад захирагчийн сонгуульд ялалт байгуулжээ.

 

Ардчилсан намын сенатор  Африк-америк гаралтай Майк Эпси ялалт байгуулах магадлал өндөр байна. 

 

Удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 

 

 

Юу болох вэ?

 

Польшийн Катовис хотноо ирэх ням гаригт НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 24 дэх чуулга уулзалт зохион байгуулагдана. 

 

Яагаад чухал вэ?

 

Дэлхийн удирдагчид 2015 онд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр тунхаг бичигт гарын үсгээ зурсан билээ. Гурван жилийн хугацаанд уг гэрээнд ахиц гарахгүй буйд НҮБ мэдэгджээ. 

 

Хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд ихээхэн санхүүжилт хэрэгтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхэр Парисын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцээрээс гарахаа мэдэгдсэн билээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин