"НАСА"-ийн хөөргөсөн төхөөрөмж Ангарагт амжилттай хүрлээ
2018-11-27

АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу "НАСА"-ийн хөөргөсөн сансрын төхөөрөмж болох "InSight" өчигдөр зорьсон газраа амжилттай хүрсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тус сансрын төхөөрөмж хагас жилийн хугацаанд 480 сая километр замыг туулж, өдгөө Ангараг гаригт амжилттай хүрчээ. 

 

Агентлагийнхан өнгөрөгч тавдугаар сарын 5-ны өдөг уг төхөөрөмжийг хөөргөсөн юм. Сүүлд 2012 онд тус гаригийг судлах хөлгийг хөөргөж байв. 

 

 

Тус сансрын төхөөрөмж улаан нүдэн гаригт судалгаа хийж, гаригийн дотоод орчныг судалж, уг гариг хэрхэн бүрэлдсэнийг олж тогтоох юм" гэж "НАСА"-гийн мэргэжилтэн Брюс Банердт мэдэгджээ.  Ангарагийн гадаргуу доорх геофизик шинж чанаруудыг судлах бөгөөд үүнд газар хөдлөлт болон гадаргын дулаан зэрэг багтах юм. 

 

Сансрын төхөөрөмж зорьсон газраа амжилттай хүрсний дараахан Цагаан ордны тэргүүн Дональд Трамп "НАСА" агентлагийнханд баяр хүргэжээ. Калифорни дахь "Jet Propulsion Laboratory" (JPL) хөлгийн үйл ажиллагааг алсаас хянах аж. 

 

 

(JPL)-ийн захирал Майк Уоткинс "Бид хайгуулч бас зоригтой байх учиртай" гэж мэдэгджээ. Харин уг төслийн удирдан явуулж буй Жеймс Брэднстин "Гайхалтай өдөр" хэмээн тодорхойлсон байна. 

 

"НАСА" агентлаг түүхэндээ анх удаагаа 1997 оны дөрөвдүгээр сарын "Sojourner" гэх хөлгийг Ангараг гариг руу илгээж байсан ч уг хөлөг гаригт амжилттай хүрсэн ч хэсэг хугацааны дараа сураггүй болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
9fe:
bayar hurgeye
2018-11-27